Ухарч байхдаа таван настай хүүхдийг мөргөжээ | News.MN

Ухарч байхдаа таван настай хүүхдийг мөргөжээ

Ухарч байхдаа таван настай хүүхдийг мөргөжээ

Ухарч байхдаа таван настай хүүхдийг мөргөжээ

Сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтжээ.

Ноцтой осол хэргээс дурдвал энэ сарын 23-ны өдөр  Дорнод аймагт  MMC-L200 маркийн  автомашины жолооч Э нь ухарч байхдаа хоёр настай охин Н-ийн  амь насыг хохироожээ. Үүнээс гадна энэ сарын 25-ны 20:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн  автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийн амь нас хохироосон ослууд бүртгэгдсэн байна.

Мөн сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж,  хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн аж.  Өнгөрсөн жилтэй харьцуулахад баярын өдрүүдэд нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9  хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар,  гэмтсэн хүн 92.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 202.179.25.53

Архи зарахгүй шийдвэр гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-27 182.160.34.186

Монгол угаасаа болхи маанаг байна. Хятад Орос нар санаатайгаар хөөрүүлж онгироогоод байна. Энэ дэлхийн хамгийн мундаг оюун ухаатай ч гэх шиг. Амны хаалт масска ч хийж чадахгүй байж. Онгироод байна. Мэдлэг орсон бүтээгдэхүүн нэг ширхэгч алга.

Avatar

Зочин 2020-02-27 202.21.101.226

Сайхан тэнэг гарууд юмаа ийм бузар хэрэг хийж хүний нялх хүүхдийг машинаар дайрчаад одоо өөрийнхөө амийг хорлож үхэх хэрэгтэй. амиа хорлож үхээрэй эсвэл машинтайгаа онхолдож үхээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж