Үхлийн аюулт халдвар Япон, Хятадыг ойртуулав

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

Үхлийн аюулт халдвар Япон, Хятадыг ойртуулав

Үхлийн аюулт халдвар Япон, Хятадыг ойртуулав

“Бид өөр газар амьдарч байгаа ч нэгэн тэнгэрийн дор оршин байна”. Японы залуучуудын хөгжлийн холбооноос (JYDA)  Хятад улс руу илгээсэн тусламжийн хайрцгууд дээр ингэж бичжээ. Энэ бол 1300 гаруй жилийн өмнө Японы эзэн хааны ач хүүгээс Хятад хуврага Ганжинд илгээсэн эртний шүлгийн мөр аж. Улмаар Ганжин хуврага Японд очиж, Буддизмыг дэлгэрүүлж байв. Тэгвэл энэхүү шүлгийн мөр дахин хоёр орны ард иргэдийн дунд гүүр болов.

Хятадын “Weibo” сайтад Японоос илгээсэн тусламжийн хайрцгийн зургийг 39000 удаа шейрлэж, дээр нь бичсэн үгс олны талархлыг хүлээжээ. Түүнчлэн Японы Ерөнхий сайд асан Хатояма Юкио энэ тухай Твиттертээ жиргэсэн байна. Япон улсаас халдварт өвчнөөс сэргийлэх маск болон халуун хэмжигчийг ‘Сovid-19’ өвчний голомт Хятад улс руу илгээсэн аж. Хятадын Ухань хотод коронавирусийн халдвар гарч, богино хугацаанд олон хүн өвчилсөн цагаас эхлэн Япон улсаас тусламж, дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, энэ хоёрдугаар сарын эхээр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан мэдэгдэл хийж, Японы тусламжид талархаж буйгаа илэрхийлжээ. Одоогоор ‘Сovid-19’ өвчнөөр дэлхийн 30 гаруй оронд 80 мянга гаруй хүн халдварлаж, 2772 хүн нас бараад байна.  Тэгвэл Хятадын дарга Ши Жиньпиний ирэх дөрөвдүгээр сард Япон улсад хийх төрийн айлчлал халдвараас болж цуцлагдахгүй гэж хоёр талаас мэдээлжээ. Энэ айлчлал нь дэлхийн хоёр дахь, гурав дахь том эдийн засгийн хооронд харилцааг сайжруулах өндөр ач холбогдолтой гэж харж байна. Дэлхийн II дайны үеийн Японы түрэмгийллээс болж Хятад улстай удаан хугацааны гомдол, дээр нь газар нутгийн маргаан зэргээс үүдэн хоёр орны харилцаа зөрчилтэй байдаг.

“Нанжины их аллага”  гэж түүхэнд бичигдсэн бусармаг гэмт хэргийг 1937 онд Японы эзэн хааны арми үйлдэж, 300 мянга орчим хүнийг хөнөөсөн ба охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн юм. Мөн 1938 оны хоёрдугаар сараас 1943 оны наймдугаар сарын хооронд Японы агаарын дайралтад Хятадын Чунчин хотод 32 мянган энгийн иргэн амь үрэгдсэн аж. Өдгөө Япон болон Хятад улсууд нь түүхийг хэрхэн эргэн дурсах талаар маргаантай байдаг. Хэдийгээр Японы засгийн газраас хэд хэдэн удаа албан ёсоор уучлал гуйж, Ерөнхий сайд нь харамсал илэрхийлсэн боловч Хятадын ард иргэдийн олонх нь дэлхийн II дайны үеийн цуст түрэмгийллээ бүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэж боддог аж.  Үүний зэрэгцээ 2013 онд Хятадын нэршлээр Диаоюү, японы нэршлээр Сенкаку гэж нэрийдсэн Зүүн Хятадын тэнгис дэх ердөө долоохон хавтгай дөрвөлжин километр арлыг хоёр тал булаацалддаг. Тухайн үед хийсэн судалгаагаар Хятадын иргэдийн 92.8 хувь нь Японы талаар сөрөг хандлагатай байсныг Токиод төвтэй ашгийн бус Генрон байгууллагаас мэдээлжээ. Харин өнгөрсөн 2019 онд явуулсан судалгаагаар Японы талаарх хятадуудын сөрөг хандлага 52.8 хувь болж буурчээ. Энэ нь Хятадын дарга Ши Жиньпинтэй харилцаагаа сайжруулах Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн оролдогын үр дүн аж. Тэд анх 2014 оны Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC) уулзалтын үер гар барилцан зургаа даруулж байв. Хоёр орны улс төрийн харилцаа сайжирснаар Японыг зорих Хятадын жуулчдын тоо нэмэгджээ. Тухайлбал, 2018 онд Хятадын 8.38 сая хүн Японд аялсан нь 2013 оныхоос зургаа дахин нэмэгджээ. Мөн Японы соёлыг сонирхох болж, анимэ, хүүхэлдэйн кинонуудыг нь өдөр тутам үздэг хятадуудын тоо 37.6 сая болсон байна.

Mandatory Credit: Photo by Mark Schiefelbein/AP/Shutterstock (10548418c)
A couple wearing face masks walk along a pedestrian shopping street during a snowfall in Beijing, . Deaths from a new virus rose to 490 in mainland China on Wednesday while new cases on a Japanese cruise ship, in Hong Kong and in other places showed the increasing spread of the outbreak and renewed attention toward containing it
Outbreak, Beijing, China – 05 Feb 2020

Ийнхүү хоёр орны харилцааг сайжруулах үйлсэд Японы төр засгаас гадна хувийн хэвшлийнхэн ч ихээхэн анхаарч байна. Тухайлбал, Кётод төвтэй Шуйчи Като аялалын байгууллагаас Хятад, Хонгконг, Тайвань руу 15 мянган маскийг тусламж болгон илгээсэн байна. Японы хувийн байгууллагуудаас хоёрдугаар сарын 18 гэхэд нийтдээ гурван сая гаруй маск, 43.96 сая юанийн мөнгөн тусламжийг Хятадад үзүүлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж