Рүүний алдарт Денис Лавын амжилттай зэрэгцлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Рүүний алдарт Денис Лавын амжилттай зэрэгцлээ

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хүрээнд талбайдаа “ЦСКА” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авсан. Тоглолтын цорын ганц гоолыг багийн ахлагч Рүүни оруулсэн. Ингэснээр тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө 237 дахь гоолоо оруулж, домогт довтлогч Денис Лавын амжилттай зэрэгцэж ирлээ.

Одоо тэрбэрэ “Манчестер Юнайтед”-ын төлөө 12 гоол оруулахад л алдарт Бобби Чарлтоны амжилттай зэрэгцэж ирж, багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болох боломжтой юм.

Тэрбээр тоглолтын дараа “Денис Лав бол клубын домог, түүний гоолын рекордтой зэрэгцэж ирнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: /www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж