Их дуулгын таван удаагийн аварга Мария Шарапова теннисээс зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 32 настай Мария Шарапова сүүлд 2014 онд Их дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Тэрбээр сүүлд 2020 оны Австралийн нээлттэй тэмцээнд оролцсон ч эхний шатанд хасагджээ.
Мария Шарапова долоон настай байхдаа 1994 онд АНУ-ын Флоридад нүүж ирэн мэргэжлийн теннисээр хичээллэж эхэлсэн аж. Тэрбээр 17 настай байхдаа дэлхийн “No.1” тоглогч Серена Уилльямсийг ялснаар анхны Их дуулга тэмцээндээ түрүүлж байв. Үүнээс хойш тэрбээр тасралтгүй зиндаа ахисаар 2005 онд Уимблдон, Францын нээлттэй тэмцээний хоёр удаагийн, Австралийн нээлттэй тэмцээн болон АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болжээ. Тэрбээр мөнхийн өрсөлдөгч Серена Уильямст гурван удаа Их дуулга тэмцээнд ялагдаж байв. Тэрбээр 2012 онд Лондонд болсон зуны Олимпийн наадамд оролцож, Серена Уильямст ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ.
Мария Шарапова 2016 онд олон улсад хориглосон мелдониум гэх сэргээшний төрлийн бодис илэрснээр хоёр жил тэмцээнд оролцох эрхээ хасуулж байв. Гэхдээ давж заалдсаны эцэст хугацааг 15 сар болгон багасгаж, дараа жилийнхээ дөрөвдүгээр сард эргэн ирсэн юм. Мэргэжлийн теннист хүч үзсэн өнгөрсөн хугацаанд тэрбээр нийт 38 сая ам.долларын шагналын мөнгө хожиж, спорт хувцасны “Nike” брэндтэй гэрээ байгуулах зэргээр хамгийн өндөр орлоготой тамирчдын нэгээр нэрлэгдэж байв.

Эх сурвалж: CNN
зочин 2020-02-27 66.181.181.71
Ярих ч юм биш. Мундаг эмэгтэй дээ.
өөөө 2020-02-27 122.201.23.44
эн орос хүүхн БӨХ бсныг мэдээгүй явж
Иван 2020-02-27 66.181.186.239
Зодог тайлахаас еер яах билээ, теннис чинь миссийн тэмцээн биш ш дээ, мэргэжлийн спорт, дан царайны сайхнаар хол явахгуй л дээ, тэгээд нас нь явчихлаа доо
Шараапоп 2020-02-27 192.82.74.9
Эмэгтэй тамирчдын хувьд жоохон эвгүй нэршил байна шүү. Мөөмөө гаргасан зураг алга. Шуудаг тайллаа гэвэл зүгээр ч юмуу.
Зочин 2020-02-27 192.82.70.209
2019 онд сагсан бөмбөгчин Dirk Nowitzki, Dwyane Wade нар зодог тайлсан гэвэл чи "эд нар ямар бөх биш дээ, зодог тайлаад байх даа яахав дээ" гэж мангартах юм байна л даа. Хэлц үг гэж мэдэх үү хүүхэд минь.
Зочин 2020-02-27 66.181.167.239
Uzesgelent mini…
Зочин 2020-02-27 103.212.117.144
Sexy
Зочин 2020-02-27 64.119.16.106
Маш сайн тамирчин маш сайхан бүсгүй мисс шүү дээ
зочин 2020-02-27 203.91.119.42
маша сайн тамирчин, сайхан ч бүсгүй шүү . good luck