Нарендра Моди шашны мөргөлдөөнийг өдөөв | News.MN

Нарендра Моди шашны мөргөлдөөнийг өдөөв

Нарендра Моди шашны мөргөлдөөнийг өдөөв

Нарендра Моди шашны мөргөлдөөнийг өдөөв

Энэтхэг улсад сүүлийн хэдэн арван жилд болоогүй том хэмжээний шашны мөргөлдөөн өнгөрсөн өдрүүдэд боллоо. Исламын болон хинди шашинтнуудын хоорондох мөргөлдөөн гурав хоногийн турш үргэлжилж, 27 хүн амь үрэгдэж, 200 шахам хүн гэмтэж бэртсэнээр сая намжив. Энэтхэгийн Дэли хотноо үймээн дэгдэж, мусульманчуудын гэр сууц, бизнесийн байгууллага, дэлгүүр хоршоодыг галдан сүйтгэжээ.

Энэтхэгийн засгийн газраас өнгөрсөн жил баталсан иргэншил олгох шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн мусульман иргэд эсэргүүцлийг өдөөжээ. Гэвч гурав хоногийн хугацаанд хинди шашинтнуудын хариу үйлдэл хэрээс хэтэрч, үймээн хүчирхийлэл болон хувирсан аж. Хинди шашны уурссан эрэгтэйчүүд зэвсэггүй хүмүүс, сэтгүүлчдийг ч зодож танхайрсан байна. Энэтхэгийн албаныхан үймээн, хүчирхийллийг зогсоохын тулд олон газар хөл хорио тогтоож, цагдаа цэргийн хүчийг дайчилсан юм. Үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүчирхийлэл намжиж, цагдаа нар нөхцөл байдлыг хяналтдаа авсан хэмээн Твиттерт жиргэжээ. Түүнчлэн сөрөг хүчний тэргүүн Сониа Ганди хүчирхийллийг хариуцлагыг Дотоод хэргийн сайд Амит Шахаас нэхэж, огцрохыг нь шаардав. Үймээн, хүчирхийлэл Дэли хотын зүүн хойд хэсгийн мусульманчууд голдуу амьдардаг хэсэгт гарсан байв. Гурван өдрийн үймээний дараа хотод шатсан байшин барилга, хаа сайгүй хагарсан шил, шатсан автомашин зэрэг дүр зураг үлджээ. Үймээний үеэр цагдаагийн 50 гаруй офицер гэмтэж бэртсэн байна. Энэтхэгийн Дээд шүүхээс өмнө нь 1984 онд болсон үймээн, хүчирхийллийг дахин давтахгүй байхыг шаардаж байв. Тухайн үед синхүүдийн эсрэг бослого тэмцлийн үеэр 3000 гаруй хүн амь үрэгдсэн аж.

ТРАМПЫН АЙЛЧЛАЛ ҮЙМЭЭНТЭЙ ДАВХЦАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсэн. Гэвч түүнийг Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод зочлон улс төрийн болоод бизнесийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийх үеэр хотод шашин хоорондын мөргөлдөөн угтсан юм. Цус асгаруулсан мөргөлдөөн Трампын уулзалт хийж буй хотын төвөөс хойш 18 км-т Дели хотын зүүн хойд дүүрэгт гарсан байна. Гэсэн ч Трамп айлчлалынхаа үеэр хэвлэлийн бага хурал хийхэд Делид болсон цуст мөргөлдөөн, жагсаал тэмцлийн талаар сэтгүүлч сурвалжлагчид асуухад асуултад хариулахаас зайлсхийж, Энэтхэг улсын эрх баригчдын шийдэх хэмээжээ. Айлчлалын үеэр тэрбээр  Энэтхэгтэй гурван тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийх болон бусад хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Энэтхэг улс 24МН-60R Seahawk нисдэг тэргүүдийг АНУ-аас худалдан авах ажлынхаа эцсийн шатанд явж байгаа бөгөөд Трампын энэхүү айлчлалын үеэр албан ёсоор гарын үсэг зурж, гэрээгээ хийжээ.

МАРГААН ДАГУУЛСАН ИРГЭНШЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэтхэг парламентын дээд танхим исламын шашингүй хууль бус цагаачдад иргэншил олгох хуулийн төслийг баталсан нь ихээхэн маргаан дагуулаад байна. Уг хуулийн дагуу Энэтхэг улсад хууль бусаар орж ирсэн Бангладеш, Пакистан, Афганистан улсын исламын шашинт бус иргэд тус улсын харьяат болох боломжтой болж байгаа юм. Энэ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл Энэтхэгийн зүүн хойд бүс нутгуудад өрнөж, иргэд шашнаар ялгаварлан гадуурхаж, иргэншил олгож буйг эрс эсэргүүцжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч уг хуулийг хүмүүсийг үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварласан шийдвэр хэмээгээд, Энэтхэгт болж буй үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэгдэж байх үед Энэтхэгийн Трипура болон  Ассам зэрэг Бангладеш улстай хил залгаа мужуудад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв. Жагсагчид уг хуулийн төслийг ялгаварлан гадуурхалтын талаарх баримт бичиг болоод байгааг илэрхийлсэн бол тус улсын засгийн эрхийг баригч Бхаратия Жаната /BJP/ нам  шашны үзлээсээ үүдэн эх орноо орхин дүрвэж байгаа исламын шашинт бус иргэдэд боломж олгосон алхам гэж хариу мэдэгдэж байгаа юм. BJP намын үзэл суртал соёлын үндсэрхэг үзэл дээр тулгуурладаг. Соёлын үндсэрхэг үзэл нь Хиндү үндэстнүүд, тэдний хэл соёлын өв, соёл, нутаг дэвсгэр угсаа гарлаараа бахархах үндэстний үзэл санаанаас үүдэлтэй. "Хиндутва" гэж нэрлэдэг уг үзэл суртлын хүрээнд Засгийн газраас санскрит хэлийг сургуулиудад сурталчлах, йога болон  Аюрведагаар дамжуулан дотооддоо болон гадаад улс орнуудад энэ соёлыг түгээхийг оролдож буй нь Нарендра Модигийн үндсэрхэг үзлийн бодлого баримталж байгааг илхэн харуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-27 66.181.183.47

huzuugui hunii nz irgedee talcuulj hyaduulj bg um bn ldaa

Avatar

Нэр томъёо 2020-02-27 64.119.17.208

Анхтуяа аа, ХИНДҮ шашинтан гэж бичнэ. Хиндүизм гэдэг шүү дээ. Харин ярьдаг хэлийг нь ХИНДИ хэл гэнэ. Одоохон солиод тавьчих. Нэг гэж андуураад буруу хөрвүүлжээ. ДЕЛИ хот гэж өнөөдрийг хүртэл бичиж ирснийг энэ удаа өөрчлөхөөр зориглосон уу? Болж өгвөл Нью Дели гээд буулгавал бүр оновчтойсон.

Avatar

Зочин 2020-02-27 77.111.247.190

Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-02-27 83.249.49.214

muslimuudiig ***h htei

Avatar

ббб 2020-02-27 64.119.24.5

Монгол ялна гэх юм, өөрсдийгөө ялцгаая!!!
Увсын нэг нөхөр УБ-д ирчихээд УВС ЯЛНА гээд байвал ЯМАР САНАГДАХ ВЭ…. БИД БҮГД Л МОНГОЛ, МОНГОЛ ДЭЛХИЙН НЭГ Л УЛС, ДЭЛХИЙ НЭГ ГЭР БҮЛ. ЖАЛГА ДОВНЫ ХАРАЛГАН ЭРГҮҮ ҮЗЛЭЭСЭЭ САЛЖ ГЭГЭЭРЦГЭЭЕ, МОНГОЛЧУУДАА

Avatar

Зочин 2020-02-27 66.181.181.61

УВС ЯЛНА

Avatar

mgl 2020-02-27 202.9.40.9

Khurelsukh, Battulga 2 l Mongoliig avarna. Mongol yalna.

Avatar

Зочин 2020-02-27 103.212.117.144

Хүрэлсүх ээ өвчин шашин хоёрт зэрэг дайн зарла маршал аа

Avatar

Зочин 2020-02-27 59.153.112.152

зөв байн манайхбодхол хэрэгтэй

Avatar

Fashist modi! 2020-02-27 202.131.240.147

Mongoliig yalna bagiin umhii tuvd tairdas janhuutai yag ijil teneg fashist narendra modi sunutugei!!! Janhuu ogtsor!

Avatar

bi 2020-02-27 71.229.165.236

chi yugaa soliorood bna

Avatar

иргэн 2020-02-27 202.179.25.126

Мэдрэлийн өвчтөй Гаж догтой байна даа энэ чинь харин

Avatar

Зочин 2020-02-27 103.212.116.90

нөгөө найман зуун хжаа троллын зарим нь үлдсэн бололтой

Avatar

Зочин 2020-02-27 202.9.46.204

Оюун-Эрдэнэ иймэрхүү хүмүүсийг харин шалгаж шийтгэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж