НОК: Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

НОК: Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хаалаа

НОК: Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хаалаа

Дөнгөж сая Нийслэлийн Онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Улс хоорондын автозам зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Төрийн албан хаагч болон үйлдвэр үйлчилгээний газрын ажилчдад хүндрэл учруулахгүйгээр гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх тарах үед үйлчлэхээр болсон байна. Ингэснээр маргааш, нөгөөдөр нийтийн тээвэр өглөө, оройдоо хэвийн зорчиж, өдрийн цагаар хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж, гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн Даваа гаригийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй.
  • Баар, фитнесс, цанын бааз, иогийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа,  амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаана. Харин ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож өөрчиллөө.
  • Япон, БНСУ-аас орж ирсэн монгол иргэдийг орж ирсэн боомт дээр нь 14 хоног тусгаарлах,
  • Төрийн албан хаагчдыг гадаад улс орон болон хөдөө орон нутаг руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглов.

С.АМАРСАЙХАН: ХЭН НЭГЭН ГОМДОЛ САНАЛ ТАВИЛАА ГЭЭД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

Нийслэлийн Онцгой комиссын хурлын дараа хотын дарга С.Амарсайхан “Өнөөдрөөс эхлэн дэлхийн бусад орнуудаас ирж байгаа иргэдийг хамгийн багадаа 14 хоногийн хугацаанд орж ирсэн боомт, хил гаалийн нутаг дэвсгэр дээр тусгаарлана. Үүнтэй холбоотой хүнс бусад байр орон сууцтай холбоотой зардлыг хувь хүн өөрөө хариуцна гэдгийг албан ёсоор УОК шийдвэрлэсэн. Ингэснээр иргэд өөрсдөө бэлтгэлээ хангаж ирнэ. Хэн нэгэн гомдол санал тавилаа гээд хүлээж авах асуудал байхгүй. Сэтгэл санааны хувьд бүрэн бэлтгэгдсэн байх мэдээлэл өгөх хэрэгтэй.

Зах худалдааны төвүүд, хүн олноор цугладаг газрууд ямар шийдвэр гаргахыг судлах шаардлага байна. Ахуйн хэрэглээнээс бусад бүх төрлийн томоохон зах, худалдааны төвүүдийн шийдвэр ямар байхыг холбогдох байгууллагууд судалж ажиллана.

Улсын Онцгой комиссын захирамжаар нийслэлийн албан хаагчдыг гадаад, дотоодод сургалтаар явахгүй, бүх цаг үед бэлэн байх шийдвэр гарсан. Өмнө нь гарсан зорчсон алба хаагчийн судалгаа мэдээллийг гаргаж байна. Ямар ч шалтгаантай байсан нийслэл рүү иргэд оруулахгүй. Төр шийдвэрээ гаргасан, анхааруулсан. Цаг үеийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хотоос битгий гар, айл битгий хэс, хөдөө битгий яв гэж бүтэн сар анхааруулсан. Бид дүрэм журмаа баримталж ажиллана. Нийтийн эрх ашгийн төлөө нэг ч хүнд найр тавихгүй” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж