Д.Сарангэрэл: 2000 оношлуур нэмж авахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: 2000 оношлуур нэмж авахаар ажиллаж байна

Д.Сарангэрэл: 2000 оношлуур нэмж авахаар ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд эрүүл мэндийн салбарын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр "Шинэ коронавирусийн халдвар гарсан орны тоо нэмэгдсээр байна. Хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй ч бид бэлэн байдлаа хангах ёстой. Засгийн газар нөөц хөрөнгө болон ЭМЯ-ны шугамаар Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж авах боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн бэлэн байдлыг хангах, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нэмэлт нөөцийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа" гэв.

Сайд Д.Сарангэрэл мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Улсын хэмжээнд амны хаалтны дөрвөн үйлдвэр бий. Түүхий эдийн гол ханган нийлүүлэгч нь БНСУ болон Турк. Туркээс амны хаалтны түүхий эд авах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх н.Мөнх-Очир ажиллаж байна. Боломжийн үнээр түүхий эд нийлүүлэх боломжийг судалсаар байна.

Нэгдүгээр сарын 24-ний өдөр Улсын Онцгой комисс хуралдаж, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг шийдвэрлэсэн, сургууль, цэцэрлэгт карантин тогтоосон гэх мэтээр шуурхай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй.

Энэ хурал болсноос гурван хоногийн дараа Япон улсад дөнгөж үйлдвэрлэсэн шинэ коронавирусийн оношлуурыг хамгийн түрүүнд оруулж ирсэн. Эхлээд 200 ширхэг оношлуур, дараа нь 1000 ширхэг оношлуур авсан бол саяхан 3000 оношлуурыг аваад байна. Үүн дээр нэмээд маргааш 2000 оношлуурыг авахаар манай яамны ажилтнууд ажиллаж байна. Тэгэхээр шинэ коронавирусийг оношлох оношлуурын хувьд асуудалгүй болох нь гэдэгт итгэлтэй байна.

Оношлуурт эргэлзэх иргэд байна. Тиймээс эрүүл мэндийн салбар амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусийн оношилгоог давхар хийсэн. Биеийн байдал нь хүнд, хөнгөн хүмүүсээс түүвэрлэн авсан энэхүү шинжилгээгээр хэнээс ч шинэ коронавирус илрээгүй” гэв.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж