Коронавирусийн улмаас ОХУ-д сармисны үнэ огцом өсчээ | News.MN

Коронавирусийн улмаас ОХУ-д сармисны үнэ огцом өсчээ

Коронавирусийн улмаас ОХУ-д сармисны үнэ огцом өсчээ

Коронавирусийн улмаас ОХУ-д сармисны үнэ огцом өсчээ

ОХУ-д сармисны үнэ огцом өссөн байна. Зарим хэвлэлд мэдээлснээр, 2020 оны нэгдүгээр сард худалдаалагдсан сармисны үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэй бөгөөд хүмүүс сармис вирус устгах өндөр чадвартай гэдэгт итгэдэгтэй холбоотой аж.

Мөн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тус улсад ирэх зургаан сарын хугацаанд уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашигладаг бүтээгдэхүүнүүд болох гич, гаа, зөгийн балны эрэлт өндөр байхын хэрээр үнэ нь ч өсөх төлөвтэй байгаа талаар Газета.ру цахим хуудаст мэдээлжээ.

Сармисны ашиг тус их. Ханиад томууг дарах хамгийн сайн эм бол сармис гэдгийг бид бүгд мэддэг. Учир нь сармисанд маш олон төрлийн аминдэм, биед ашигтай тослог, амино хүчил агуулагддаг. Мөн бактер, мөөгөнцөр устгах үйлчилгээтэй "аллицин" гэх органик нэгдэл бас байдаг. Гэхдээ дээрх бодисуудын үр нөлөөг хангалттай гаргахын тулд таны идэж буй сармис шинэхэн байх нь маш чухал.

Сармис нь судас өргөсгөж, даралт бууруулах үйлчилгээтэй. Даралтыг хэвийн хэмжээнд нь байлгая гэвэл өдөрт 4 хумс сармис идэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна. Мөн сармис нь бие дэх хортой холестеролын хэмжээг 10-15 хувь бууруулдаг. Ингэснээр зүрхний өвчтэй болох, зүрхний шигдээс үүсэх эрсдэл 50 хувиар буурдаг байна.

Хүчилтөрөгчийн исэлдэх процессын улмаас хүний тархи болон бие хөгширч байдаг. Бид хоол хүнс, хүчилтөрөгчийг шингээж "шатаадаг" ч тэднийг энерги болгон боловсруулдаггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам уг процесс нь биеийн эсүүдийг үхүүлж, улмаар арьс сулран өнгөө алдаж, оюун санаа ч мууддаг байна.

Сармис нь тархины насжилтыг удаашруулах үйлчилгээтэй олон бодис, нэгдлийг агуулдаг байна. Ахмад настангууд альцхаймерийн буюу зөнөх өвчнөөс сэргийлэхийн тулд, залуус ой санамжаа сайжруулж, тархины ажиллагаагаа сэргээхийн тулд сармисыг хэрэглэх нь маш үр дүнтэй ажээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-26 66.181.179.28

энэ реклам

Avatar

Зочин 2020-02-26 122.201.19.99

sormisnii hudaldaachin medeelel hiigee yu daa

Avatar

Зочин 2020-02-26 103.212.117.164

Orosuud sonin

Avatar

Зочин 2020-02-26 72.196.192.250

Ksa-d Tegeed ted chini undur nasaldag baihgvi yudaa !!!!!!

Avatar

Зочин 2020-02-26 77.111.247.136

Хамгийн сайн Эротик клубт ир — http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-02-26 139.5.219.25

Сармисны худалдаачны өгүүлэл үү

Avatar

Зочин 2020-02-26 66.181.184.97

ene une nemne gj yamar huvia hicheej bui ug ve bugd l odoo ene nuhtsuld bugd uursdiiguu hamgaalj ard tumen mine b** uvduusee gj bodoh heregtei hervee huvia hecheey gj bodii tehdee ard tumen uvdvul ter chihsen uvdunu tegheeer ene uyed bugd l biy biyee bodoj hamt zutgeh heregtei coronavirus ees hamgaalah yumnuudiin unoig nemne gj yag yuugsen ug ve engeed baival ene ard tumen chin yaaj ene aimshigt uvchnuus hamgaalah bilee ard tumen mine biy biydee hairtai bayaldaa🙏🙏🙏

Avatar

Ksa 2020-02-26 59.153.113.111

Жунга, солонгосчууд сармисыг байнга л хивдэг дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж