Халуун цай, шөлтэй хоолоор дархлаагаа дэмжээрэй!

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

Халуун цай, шөлтэй хоолоор дархлаагаа дэмжээрэй!

Халуун цай, шөлтэй хоолоор дархлаагаа дэмжээрэй!

Дархлаа нь төрөл бүрийн бактер, нян, вирусийн халдварыг эсэргүүцэх чадвар бол дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт гэсэн үг юм. Хүйтний улиралд гадны хүйтэн температур биед ормогц биеийн градус буурдаг. Тиймээс биеийн температурыг нэмэгдүүлэх зорилгоор илч энергитэй хоол идэх шаардлага гардаг. Илч энергитэй хоол дундаа удаан шингэдэг хоол идэх ёстой. Тэр нь мах, махан бүтээгдэхүүн юм.

Хүйтний улирал гэлтгүй ямар ч улиралд хүн дархлаагаа сайн байлгахын тулд өөрт тохирдог, өөртөө хэрэгтэй аминдэм өгч чадах зүйлийг мэддэг байх нь чухал. Үхлийн аюултай коронавирусийн эрсдэлт энэ цаг үед ЭМЯ-наас иргэддээ халуун цай, шөлтэй хоолоор дархлаагаа дэмжихийг зөвлөж буй юм.

Дархлаа суларсан тохиодолд өөрийн эрхгүй бие амархан эцэж сульдах, архаг ядаргаатай болох, нозоорч нойр хүрэх, эсвэл бүр эсрэгээрээ нойргүйдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрдэг байна. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга өвдөж, уруул дээр хомхой гарах нь бие организм дэх хүчтэй илрэл тул энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй ажээ.

Дархлаагаа сайжруулахын тулд шингэн юм сайн уух хэрэгтэй. Ялангуяа хүйтний улиралд болж өгвөл халуун юм уухыг зөвлөж байна. Зуны цагт нөөцөлсөн аньс, нэрс, чацаргана, хад гэх мэт жимсүүдээ өвлийн хүйтэн сэрүүн үед гаргаж хэрэглэвэл дархлаа мууддаггүй байна.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж