Трамп ОХУ-ын эсрэг авсан хоригоо дахин жилээр сунгав | News.MN

Трамп ОХУ-ын эсрэг авсан хоригоо дахин жилээр сунгав

Трамп ОХУ-ын эсрэг авсан хоригоо дахин жилээр сунгав

Трамп ОХУ-ын эсрэг авсан хоригоо дахин жилээр сунгав
U.S.President Donald Trump pauses while speaking during a news conference, Tuesday, Feb. 25, 2020, in New Delhi, India. (AP Photo/Alex Brandon)

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-д өмнө нь авсан хориг арга хэмжээнийхээ хугацааг нэг жилээр сунгасан байна. Энэ талаар өнгөрсөн Мягмар гаригт Цагаан ордон албан ёсоор мэдэгджээ.

Трамп мэдэгдэлдээ “Үүссэн нөхцөл байдлын улмаас АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд онцын болон онцгой аюул заналхийлж байгаа учраас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг нэг жилээр сунгаж байна” гэж тэмдэглэсэн байна.

АНУ 2014 оны гуравдугаар сард Украинд болсон үйл явдал, Крымыг Оросод нэгтгэсэнтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Улмаар ОХУ-ын хэд хэдэн банк, компаниуд, томоохон бизнес эрхлэгчид, түүнчлэн тус улсын өндөр албан тушаалтнууд, Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн засгийн газар, Донецк, Луганскийн удирдлагуудыг хоригтоо багтааж, Америкийн бараа, технологи, үйлчилгээг Крым руу экспортлохыг хориглосон. Мөн Америкийн хойг дахь хөрөнгө оруулалтыг хууль бус гэж үзсэн бөгөөд ОХУ-ын эсрэг авсан хоригийг удаа дараа өргөтгөн, сунгаж байв.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MGL 2020-02-26 202.179.31.9

Ингэж хориг тавьсанаар Орос Хятад хоёрыг л улам ойртуулна.Дэлхийн цагдаагын ролио алдах хугацаагаа л ойртуулж байна.

Avatar

Зочин 2020-02-26 192.82.69.62

тэр тусам Орос орон улам мандан бадрах юм

Avatar

Зочин 2020-02-26 202.126.88.186

АНУ д сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг харин Орост бараг байдаггүй

Avatar

Зочин 2020-02-26 202.126.88.186

Трамп гэгч солиот Путиний хаана ч хүрэхгүй.Орос харин улам хүчирхэгжээд Америк доошлоод байгаа

Avatar

Зочин 2020-02-26 77.111.247.184

Хамгийн сайн Эротик клубт ир — http://Sexcris.Com

Avatar

зочмн 2020-02-26 103.229.122.226

Энгэлээ гээд Орос хохирсон зүйлгүй харин ч дотоодын үйлдвэрлэлээ сэргээж гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүнээ багасган эдийн засаг батлан хамгаалах боломжоо эрс сайжруулж эдийн засгийн талаар хараат байсан зарим зүйлээсээ гарч байгаа Харин хоригоос болж Барууны орнууд ялангуяа Ёвропийн орнууд Орост бараа бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй зах зээл нь хумигдаж их хохирол хүлээж байгаа Ёвропыг сулруулах нь Амёрикд ашигтай гэж үздэг юм шиг байна лээ

Avatar

Tr 2020-02-26 150.129.141.132

Оросоос өөр гадаад хэл сур. Тэгвэл наад элийрэл чинь бага ч бол илаарших юуны магад. Хүмүүний хөгжил цэнгэлийн дээд орой Орос гэдэг үлгэрт итгэх амьтан хорвоод ховордсон шүү дээ. Яахав юу ч хэлсэн ярьсан огт ойлгдоггүй малнууд бол байгаа л даа.

Avatar

Зочин 2020-02-26 103.229.122.226

Чи Амёрикыг шүтэж Орос Хятдыг үзэн ядаж Хоргийг дэмжээд Монголыг юугаар гийгүүлхэв дээ Монголыг хоёр хөршөөс нь салгах хорлон санааг чинь дэмжих тэнэг одоо Монголд байхгүй болсон Барууний хоргийг дэлхийд дэмждэг хүн ховордсон доо Гэхдээ үүгээрээ Амёрикийг үзэн яд гэсэн үг биш Чи ч тэгэж ойлгох туйлшрагчийн нэг нь бололтой

Avatar

Zochin 2020-02-26 82.231.231.130

орос хэл ээ сайн сур үнэнийг олж мэднэ 8

Avatar

Зочин 2020-02-26 203.91.115.38

226-г дэмжиж байнаа. Зөв бичиж. Санал нэг байна. Уулзаж санал бодлоо солилцмоор л байна. Маш зөв.

Avatar

Зочин 2020-02-26 202.179.31.103

трамп ах минь улаан орос бузар хүүрнүүдийг нугасыг нь тас сав

Avatar

Зочин 2020-02-26 103.229.122.226

Чи оросийн хүзүүг савах гэж байгаад өөрийнхөө хүзүүг л хуга савана даа

Avatar

болдоо 2020-02-26 202.126.89.236

зөв шүү … путлерийг

Avatar

mongolhvv 2020-02-26 103.57.93.193

boldoo hurliiz amid uu.korona tusaad l chad bolson bolov uu gesen bas ch gej hagas mongol tsustai daa vldsen bn sh dee.he he he…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж