Трамп ОХУ-ын эсрэг авсан хоригоо дахин жилээр сунгав

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

Трамп ОХУ-ын эсрэг авсан хоригоо дахин жилээр сунгав

Трамп ОХУ-ын эсрэг авсан хоригоо дахин жилээр сунгав
U.S.President Donald Trump pauses while speaking during a news conference, Tuesday, Feb. 25, 2020, in New Delhi, India. (AP Photo/Alex Brandon)

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-д өмнө нь авсан хориг арга хэмжээнийхээ хугацааг нэг жилээр сунгасан байна. Энэ талаар өнгөрсөн Мягмар гаригт Цагаан ордон албан ёсоор мэдэгджээ.

Трамп мэдэгдэлдээ “Үүссэн нөхцөл байдлын улмаас АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд онцын болон онцгой аюул заналхийлж байгаа учраас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг нэг жилээр сунгаж байна” гэж тэмдэглэсэн байна.

АНУ 2014 оны гуравдугаар сард Украинд болсон үйл явдал, Крымыг Оросод нэгтгэсэнтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Улмаар ОХУ-ын хэд хэдэн банк, компаниуд, томоохон бизнес эрхлэгчид, түүнчлэн тус улсын өндөр албан тушаалтнууд, Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн засгийн газар, Донецк, Луганскийн удирдлагуудыг хоригтоо багтааж, Америкийн бараа, технологи, үйлчилгээг Крым руу экспортлохыг хориглосон. Мөн Америкийн хойг дахь хөрөнгө оруулалтыг хууль бус гэж үзсэн бөгөөд ОХУ-ын эсрэг авсан хоригийг удаа дараа өргөтгөн, сунгаж байв.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж