Ухрах үйлдэл хийхдээ 5 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

Ухрах үйлдэл хийхдээ 5 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ

Ухрах үйлдэл хийхдээ 5 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2020.02.25/ нийт 118 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 76 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Хоёрдугаар сарын 25-ны 20:00 цагийн орчим Дорнод аймаг Баян-Уул сум 5-р багт Kia-Frontier маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 5 настай эрэгтэй, М-г мөргөж, амь насыг нь хохироосон.
  • Хоёрдугаар сарын 25-ны 14:23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын гудамжинд Э жолоочтой Jeep Wrangler маркийн автомашин онхолдож, зорчигч 28 настай эрэгтэй, Б нь гэмтэж, ГССҮТөвд хүргэгдэн очоод нас барсан хэргүүдийг тус тус шалган ажиллаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгджээ. Мөн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж