Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.02.26/ ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусийн талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов.
Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл МАШ ӨНДӨР, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол долоон хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Иргэн 2020-02-26 202.126.89.174
Байнга хуралдах юм.өвчлөл ихсээд эмнэлэгийн эмч сувилагч ховор боллоо.тэр болгон голомтонд хэн орж ажиллаж өвчин авахыг хүсэх юм.тэтгэвэрт гарсан эмч нар дандаа 60аас дээш настай хүрвэл хүндрэнэ тэгээд яахын амь насаараа дэнчин тавих уу?вакцинаа оруулж ирээчээ.баахан зардал гаргана гэж яриад бх юм.хүн амаа тэр мөнгөөр нь вакцинжуулж эртнээс дархлаа тогтоогоочээ.хуралдлаа хөл хордлоо гэх юм.одоо цаашдаа яаж амьдрах вэ?хоолгүй ажилын байргүй бхад хурлаар юугаа хийнэ вэ ёсайд бол сайд хотын даргаа
Гомдолтой иргэн 2020-02-26 202.126.89.202
Халдвар ороод ирсэн юм шиг Халдварт өртөх эрсдэлтэй гэж буруу бичиж хүмүүст айдас төрүүлээд байх юм. Халдвар орж ирвэл өртөх өндөр эрсдэлтэй гэж бичиж ойлгуулвал ямар вэ
Зочин 2020-02-26 150.129.141.189
Солонгост Элчин сайдаа томилоочээ? Баттулга ГХЯамаа!!!
Өвгөн нь бичив 2020-02-26 202.179.25.125
771805- хөгшөн бид хоёр багтаж ээ. Одоо яадаг шүү юм билээ дээ. Сэтгэл санаа хямраад даралт жаахан ихсээд унтаж чадсангүй хоёулаа шөнө босоод бие биеэ харж жаал суулаа. Яадагшуу юм билээ дээ. Энэ аюултай тахал битгий л орж ирээсэй билээ дээ. Ум ма ни бадь ми хум.
Zugeer dee🙂🤗 2020-02-26 150.129.141.177
Ovoo zgr bolomjtoi l gesen shuu dee🙂 orj irvel shuud tusahgui biyee sain bodood ariun tsevree sain sahiad gereesee orj garahgui l bvl gaiguidee bas maskaa sain zuugeed zovlomjuudee dagaj mordood bvl sanaa zovoh shaardlagagui dee
happy 2020-02-26 92.51.198.250
yuun muu avtai muu avgai ve.. ersdeltei ch geh shig. YAnziin muuhai yos zyigyi buruu ishilsen syh shig avgai shyy ene said bgaa emegtei..
Amnii bilgees ashdiin beleg. Yamar ch uls oron ingej muu amalj chalchaagyi bna.
Зочин 2020-02-26 103.229.122.226
Байдлыг байгаагаар нь л хэлж анхааруулж байна шүү дээ Юу нь буруу болчив Битий сайн хүн болж жүжгэл Хуурамч ардчиллын малуудаа Зарим залуучууд ажил хий Архи ууж танхайраад гэртээ эцэг эхээрээ тэжээлгээд хэвтэхээ боль Хүн хайрлаж сурья Хэрүүл өдөж нийгмийг талцуулахыг зосооё
Bi. 2020-02-26 66.181.176.96
Yunii chin amnii beleg. Uhel hayand ireed bna yagaad oilgodoggui yum bee. Hariutslagatai hatuu sahilga battai baij l uuniig davj garna shdee
чи 2020-02-26 103.26.193.183
энэ өндөр настнуудыг үзэн ядаж бичсэн мэдрэл муутай малын толгой чи яаж ингэж бодож байнаа. эд чинь хийсэн хөдөлмөрийнхаа өчүүхэн жаахан хэсгийг буцаагаад авч байна. авах ч ёстой . муу санаат яван хатаж үхнэ гэгчээр чи л за юу тэгээрэй .
Үр дүн чухал 2020-02-26 192.82.68.175
Гаднаас хэнийг ч ядахдаа 14 хоногийн хугацаанд оруулахгүй хориг тавь. Тэгвэл дотоод байдал арай ойлгомжтой болно. Нэмж оруулаад ингээд паниктаад оруулсан иргэдтэйгээ хөөцөлдөад байвал ямар ч сайн үр дүн гарахгүй. Байгаа жаахан нөөцөө тэд нарт зараад халдвар тулаад ирвэл нөөцгүй хэдэн эмч нар нь ядарсан зүдэрсэн хэцүүдүү болох вий
Зочин 2020-02-26 66.181.186.169
Албан байгуулагуудыг ажиллуулахгүй хаамаар бна.
Зочин 2020-02-26 202.9.46.72
Уул уурхайгаа өшөө сайн хөгжүүлээд ахиухан мөнгө олж байсан бол , хүнд цаг үед их л хэрэг болох байж …
Хүннү 2020-02-26 202.179.25.125
Юуний чинь судлах вэ шууд хаагаач. Ингэж балайрч донгиотож байгаад Солонгосоос баахан хүн оруулсан одоо хар тэд чинь энд тэнд халуураад гай тарьснаас болж энэ хөл хорио сунгагдаж байна. Түүнээс биш хол хориог иргэд зөрчиж айл хэссэнээс болж сунгаж байгаа юм биш. Өөрсний чинь арчаагүй удаан хойрго байдал эргээд гай болж байна. Хамгийн сүүлийн 5 өдрийн нислэгүүдээр хэдэн хүн монголд орж ирсэн вэ? Тэд одоо хаана байна. Тэднээс 14 хоногийн хугацаанд хэд нь халуурч гай тарих бол оо. Санаа зовж байна
zochin 2020-02-26 66.181.188.126
ymar evgui too ve hotiin hun amiin tal ni bnshtee holuur bgaSai daa 🙏🙏🙏
Иргэн 2020-02-26 202.9.46.0
Энэ хүн арай л байна. Бид чинь монгол ахан дүүс шүү дээ. Цөөхөн монголчуудад минь битгий халдаасай гэж хүн бүр залбирах хэрэгтэй
иргэн 2020-02-26 103.9.89.103
эдгээр өндөр настай өвчтэй хүмүүстээ халдаагаад үтэр түргэн салвал улс орны эдийн засагт маш сайнаар нөлөөлөх юм даа.. татвар төлөгчдийн мөнгийг эд л үнэгүй ашиглаж хэрэглэдэг биз дээ үгүй юм ууууууу
Зочин 2020-02-26 5.102.225.190
Chi ch uruwdmuur setgexvitei xvnii orontsog bna doo. Chi ch bas xugshirnu gedgee sanaj yv
Зочин 2020-02-26 66.181.181.187
Хятадууд яг энэ зорилгоор, тэтгэвэр тэтгэмж халамж нэхэж улсдаа дарамт болдог үй олон өндөр настнаасаа салах гэж, энэ вирусыг бэлдэж тараасан гэж оросын сайтууд шуугиж байна. Энэ хүн ийм үзэл суртэлыг дэмжигч, эсвэл ийм үзэл санаанд Монголчууд яаж хандах нь вэ, гэж тандалт хийж буй урд газрын туршуул байх
Зочин 2020-02-26 66.181.181.187
Бас ард түмнийхээ баялгыг настангууд биш, ухнууд хулгайлж цөлмөдөг гэдгийг бүгд мэднэ.
Уншигч 2020-02-26 103.229.120.192
Солиотой, н**ш вэ
Зочин 2020-02-26 103.229.122.226
Ийм санаатай н**ш удаан амьдрахгүй хөгшрөхөөсөө өмнө үхнэ дээ
Зочин 2020-02-26 66.181.181.187
Монголчууд цаашдаа эртний нүүдэлчин дэг журам соёлдоо эргээд дадлагажих шаардлагатай. Өргөн уудам газар нутгаараа тархай бутархай, цөөн бүлээрээ, байгалтайгаа ойр, газар нутагтаа эзэд нь болон амьдрахад хэвшиж эхлэх ёстой. Технологийн ололт амжилтыг ашиглан мэдээлэл холбоо сайтай, ийм эгзэгтэй үед явдал суудал таслагдчихдаг 10 тын зарчимыг судалж боловсруул. Орчин үеийн хотжилт бөөгнөрөл бол гэм нүгэл, бузар булай, сүйрлийн үндэс болж байна. ЭЗЭН Бурхан биднийг ивээнэ ээ