С.Амарсайхан: Япон Улсаас ирэх нислэгийг зогсоолоо | News.MN

С.Амарсайхан: Япон Улсаас ирэх нислэгийг зогсоолоо

С.Амарсайхан: Япон Улсаас ирэх нислэгийг зогсоолоо

С.Амарсайхан: Япон Улсаас ирэх нислэгийг зогсоолоо

Улаанбаатар хотын  Засаг дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны дараа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Нийслэлээс гарч, орох хяналтын цэгүүдэд цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ хугацааг цааш нь сунгаж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын ажлууд хэвийн хийгдээд явна. Үүнд анхаарах асуудлууд бий. Өчигдрийн 23.00 цагаас өнөөдрийг хүртэл хяналтын цэгүүдэд хийгдэж байгаа ажлын хүрээнд зөвхөн аймаг, орон нутгийн Онцгой комиссын даргын зөвшөөрөлтэйгөөр иргэд, автомашинууд нэвтэрч байна. Үүнд цахим бүртгэл хийгдэж байна.

Иймд орж гарч байгаа иргэдийн бүхий л мэдээлэл цахим хэлбэрт орж, мэдээллийн бааз бий болж байна гэсэн үг. Энэ ажлын хүрээнд зарим хяналтуудад хүн хүчээ нэмж, эмнэлгийн болон анагаах ухааны бусад салбарын нийт 120 гаруй оюутан, эмч, сувилагчийг нэмж ажиллуулж байна.

Улсын онцгой комисс хуралдаж дууссаны дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж, шийдвэрүүдээ гаргана. Сүм, хийд, баар, үйлчилгээний газрууд, зарим байгууллагуудтай холбоотой үйл ажиллагааг хязгаарлах, зохицуулалтын хүрээнд ямар ажил зохион байгуулах талаараа ярилцаж шийдвэр гаргана.

БНСУ-ын онгоцоор орж ирсэн, сүм хийдийн үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад амьдардаг зарим иргэдийг тусгаарласан, шинжилгээ хийсэн. Мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 28 сүм хийд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ байна.

Бүх төрлийн шашин, соёлын байгууллагуудыг үйл ажиллагаагаа Засгийн газрын гаргасан шийдвэр, УОК-ийн хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсооно, үүнд хяналт тавина. Мөн ресторанууд байна. Ямар нэгэн сэжигтэй тохиолдлоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж байна. Урьдчилсан байдлаар аймаг, орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоож байна. Япон Улсаас ирэх нислэгийг зогсоож байгаа" гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-26 103.229.120.245

olon ulsiiin teeshnii mongo ih idsen said ih muuhai baina.

Avatar

Зочин 2020-02-26 66.181.185.14

Гадаадаас ирэх явахаа 4сар хүртэл

Avatar

Зочин 2020-02-26 59.9.159.31

Япон, Солонгосоос иргэдээ аваачээ, нислэг зогсоогоод, шалгалтаа сайн хийгээд оруулах хэрэгтэй бнаа.

Avatar

Зочин 2020-02-26 202.9.40.51

Энхтүвшин. Сайдаа орон нутгаас ирэх урсгалыг 4- р сар хүртэл хаавал маш сайн үр дүнд хүрнэ шүү дээ .

Avatar

SADAA BOLJ,ubchintysgaj out.xamgaalalt. 2020-02-26 132.194.13.89

booltoi niilyylj baigaa

Avatar

Зочин 2020-02-26 77.111.247.184

Хамгийн сайн Эротик клубт ир — http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-02-26 202.9.40.93

Ямар хачин хоёрдмол утгатай юм бэ? Японруу албан ажлаар 3/2-6 яваад ирэх хүмүүс яах болж байна аа, хамаг ажлаа алдаад орж болохгүй юмуу?

Avatar

Зочин 2020-02-26 202.9.40.93

хаах л юм бол орж, гарахаа хоёуланг нь хаагаач

Avatar

Neg musun amaraasan deer yum bna ! 2020-02-26 202.9.40.180

Margaash Neg musun amaraasan deeree
Emh zegtei bai gevel margaash amaraasan deeree yum bi shuu !

Avatar

zochin 2020-02-26 202.223.160.102

nisleg zogsooson gesen garchigtai medeelel hernee hamgiin suuld ni gantshan oguulber ch bh shg, busad ni shal oor medeelel bnsht. yaj bicheed bdin bee ene medeenude!!!

Avatar

zochin 2020-02-26 43.242.243.61

yaponoos irekh nisleg gej yu we , bugdiig ni zogsoogooch

Avatar

zochin 2020-02-26 66.181.179.129

baaruudaa haasan uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж