Нас барснаасаа хойш 10 цагийн дараа дахин амилжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

Нас барснаасаа хойш 10 цагийн дараа дахин амилжээ

Нас барснаасаа хойш 10 цагийн дараа дахин амилжээ

Украины Винниц хотод 83 настай Ксения Дидук гэх эмэгтэй нас барсныг эмч нар бүртгэжээ. Гэвч талийгаач нас барснаасаа хойш 10 цагийн дараа дахин амилсан талаар ТСН мэдээлсэн байна.

Эмч нарын тэмдэглэснээр, талийгаачид амьд байгаа ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Хамаатан садан нь оршуулгын ёслолд нь хэдийнэ бэлдэж, булшны нүхийг нь хүртэл ухаж амжсан байжээ.

Тэтгэврийн хөгшин өдгөө эмч нар болон сэтгүүлчидтэй чөлөөтэй ярилцаж буй бөгөөд эмч нар түүний “дахин амилсан”-ы учрыг олж чадаагүй байгаа аж.

Винниц хотын эмнэлгийн орлогч дарга Татьяна Катилова "Мэдээжийн хэрэг, бид хүний биеийн бүх нөөц боломжийг хараахан бүрэн судалж амжаагүй байна. Би ерөнхий эмчээр 20 жил ажиллахдаа ийм тохиолдолтой анх удаа таарлаа" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: SPUTNIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж