"Миланы загварын шоунд оролцоод ирсэн 6 хүнийг тусгаарласан"

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

"Миланы загварын шоунд оролцоод ирсэн 6 хүнийг тусгаарласан"

"Миланы загварын шоунд оролцоод ирсэн 6 хүнийг тусгаарласан"

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.26/ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус илрээгүй. Энэ сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг тохиолдол буюу нийт таван сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдан шинжилгээ хийгдэж байна.

БНСУ руу яваад эргэж ирээд ажиглалтад орсон ХӨСҮТ-д зургаа, “Асралт мед” хувийн эмнэлэгт 37, мөн аймгуудын эмнэлэгт 10, Улаанбаатар хотод гэрт нь найман хүнийг тус тус тусгаарласан. Нийт 61 хүн ажиглалтад оруулаад байна.

Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Итали улсын Милан хотод загварын шоунд оролцоод ирсэн зургаан монгол иргэн болон Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг шинжилгээнд хамруулж байна" гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 26-ны байдлаар COVID-19 халдварын нийт 80809 тохиолдол, БНХАУ-аас бусад улсад 2759 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 36 улсад 2619 тохиолдол батлагдаж, 41 хүн нас барсан. Шинээр Алжир, Хорват, Австрид анхны халдвар бүртгэгдсэн байна.
COVID-19 халдварын тархалт сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иранд эрчимтэй явагдаж байна. Италид 322 тохиолдлоос 11 нас барсан. БНСУ-д өчигдөр 274 тохиолдол бүртгэгдэж, арван хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 169 тохиолдол нэмэгдэж, 1146 болж, нас баралт нэгээр нэмэгдсэн. Өчигдөр Монгол Улсын иргэн БНСУ-д нас барсан тохиолдол гарсан. Иранд 95 тохиолдол, 15 нас баралт бүртгэгдээд байна.

Өчигдөр үдээс хойш АНУ-ын өвчин судлалын төвөөс гаргасан мэдэгдэлдээ яваандаа АНУ-д халдвар хүн амын дунд тархаж эхэлнэ. Тархах уу, үгүй юү гэдэг нь асуудал биш, хэзээ тархах нь цаг хугацааны асуудал юм. Мөн хэдэн хүн хүнд хэлбэрийн халдвар авах вэ гэж онцолсон байна. БНХАУ-д өнөөдөр 406 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Хятадын Засгийн газраас авч байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч, тохиолдлын тоо буурсан байна” гэв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Төв аймгийн Цээл суманд гарсан сэжигтэй тохиолдлын хувьд БНСУ-д аялсан өгүүлэмжтэй бага насны хүүхэд халуурсан, гүйлгэсэн мэдээлэл ирсэн. Түүний дагуу тухайн хүүхдийг ээжийнх нь хамт сумын эмнэлэгт тусгаарлан, ХӨСҮТ рүү шинжилгээг нь явуулсан. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна.
Иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу ямар нэгэн шинж тэмдэг илрэх юм бол өөрсдөө сайн дураараа эмнэлэгт хандан утсаар зөвлөгөө авах нь ихэссэн. ГХЯ-наас БНСУ-д нас барсан иргэнтэй цуг амьдарч, ойр дотно байсан зургаан хүнээс шинжилгээ авсан, тандалт судалгаа хийж байна.

Талийгаач О нэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсад байхдаа манай томуугийн тандалтын тогтолцооны шугамаар шинжилгээ өгсөн юм байна. Тэрхүү шинжилгээгээр улирлын томуугийн А хүрээний H3N2 вирус тухайн үед илэрч байсан юм билээ. Монгол Улсын иргэд ОХУ-ын Эрхүү хотоор дамжиж нисэж ирэх тохиолдлууд бий. Энэ тохиолдолд ОХУ тасалбар олгон тэдгээр иргэдээс лабораторийн хурдавчилсан аргаар өчигдөр Монгол Улсын 20 иргэнд хоёр удаа шинжилгээ хийн, хоёуланд нь шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ хилээр орж ирэхэд нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар үзлэг тандалт, судалгаагаа хийнэ.
Тэгү хот болон гадаадаас ирж байгаа хүмүүс хил, гаалийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагын ажилтанд уурлах, асуумжийг буруу бөглөх зэрэг үйлдэл гаргаж байна. Ялангуяа Тэгү хотоос ирсэн оюутан хуудсаа худлаа бөглөн, өөрийнхөө зургийг дарсан байсан. Түүнийг бид цагдаагийн байгууллагад өгсөн, шалгаж байна. Коронавирустэй холбоотой эмнэлгийн байгууллагад хүндрэл учруулсан, худал, ташаа мэдээлэл түгээсэн 20 гаруй хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн ажиллаж байна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж