БНСУ-д өнөөдөр 7 цагийн дотор 115 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ | News.MN

БНСУ-д өнөөдөр 7 цагийн дотор 115 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

БНСУ-д өнөөдөр 7 цагийн дотор 115 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

БНСУ-д өнөөдөр 7 цагийн дотор 115 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

Өмнөд Солонгост 16.00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо өглөөний 09.00 цагаас хойш 115-аар нэмэгдэж, 1261 болжээ. Мөн тус улсын халдварын голомт болоод буй Тэгү хотын Шинчонжи сүмийн итгэгч 73 настай эрэгтэй нас барснаар коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 12 боллоо. Харин эдгэсэн хүний тоо 24 байна. Түүнчлэн шинээр халдвар авсан хүмүүсийн дунд Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазад алба хаадаг Америк цэрэг байгаа юм.

БНСУ-Д 1146 ХҮН ХАЛДВАР АВЧ, 11 ХҮН НАС БАРЖЭЭ

Шинэ төрлийн коронавирус хурдацтай тархаж буй Өмнөд Солонгос улсад нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 169-өөр нэмэгдэж, 1146 болсон байна. Мөн нас барсан хүний тоо 11 болжээ. Энэ нь өнөөдөр өглөөний /2020.02.26/ 09.00 цагийн үед гаргасан мэдээлэл юм.

Нас барсан 11 дэх тохиолдол, мөн коронавирусийн улмаас нас барсан анхны гадаадын иргэн нь тус улсад элэг солиулах мэс засалд орохоор очоод халдвар авсан 35 настай монгол иргэн болохыг мэдээлсэн.

Монгол иргэний хувьд анх ирэхдээ биеийн байдал нь маш хүнд, бөөрний үйл ажиллагаа нь бүрэн алдагдсан, элэгний өвчлөл нь ч эцсийн шатандаа орсон байсан тул хагалгаа хийлгэх боломжгүй гэх хариу сонсч, эмч нар ар гэрийнхэнд нь өвчтөнтэй салах ёс гүйцэтгэхийг зөвлөсөн байна.

Өвчтөн нас барахынхаа өмнөх өдөр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, маргааш нь нас барсан гэх мэдээлэл бий ч өвчтөний нас барсан шалтгааныг тогтоогоогүй байгаа аж.

БНСУ-д шинээр халдвар авсан 169 хүний 134 нь Тэгү хотод, 19 нь Гёнбук хотод, 8 нь Бусанд, 4 нь Сөүлд, 2 нь Гённамд, 1 нь Инчёнд амьдардаг иргэд ажээ.

Эх сурвалж: NEWS.JOIN.COM, CHEMICALNEWS.CO.KR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-26 77.111.247.184

Хамгийн сайн Эротик клубт ир — http://Sexcris.Com

Avatar

Ork irgen 2020-02-26 202.9.46.147

Mongol yalna

Avatar

Зочин 2020-02-26 122.201.24.252

Энэ ёрын вирус хүнд халдварлачхаад нэлээд нууц байдалтай удаан байж байгаад илэрдэг тэр хооронд халдвар авсан хүн нь өөрөө мэдээгүй байсаар бас халдаасаар ийм учраас л маш хурдтай чимээгүй тархаад байгаа юм шиг

Avatar

Зочин 2020-02-26 66.181.181.187

Яг л 1-р сарын эхээр Уханьд болж байсантай адил нөхцөл Солонгост үүсчээ. Цаашлан Уханий өнөөгийн төлөв байдал шиг нь өргөжин хүндэрвэл яах вэ? Гүй ээ мөн аюул аа… Монголчууд цаашдаа эртний нүүдэлчин дэг журам соёлдоо эргээд дадлагажих шаардлагатай. Өргөн уудам газар нутгаараа тархай бутархай, цөөн бүлээрээ, байгалтайгаа ойр амьдрахад хэвшиж эхлэх ёстой. Технологийн ололт амжилтыг ашиглан мэдээлэл холбоо сайтай, ийм эгзэгтэй үед явдал суудал таслагдчихдаг 10 тын зарчимыг судалж боловсруул.

Avatar

Зочин 2020-02-26 66.181.181.187

Орчин үеийн хотжилт бөөгнөрөл бол гэм нүгэл, бузар булай, сүйрлийн үндэс болж байна. ЭЗЭН Бурхан биднийг ивээнэ ээ

Avatar

Зочин 2020-02-26 218.37.44.243

Teneg gulug bitgii umhii amniihaa zorgoor h*****d bai. Muu eortoi n**** we!

Avatar

Зочин 2020-02-26 150.129.140.63

Korono geheesee iluu setgeleer yavaa biz hoorhii! Arhi baga uu monholchuud mini eleg duusna, chiher undaa baga id boor chini duusna!

Avatar

Зочин 2020-02-26 64.119.18.135

солонгос том хотуудад тархаж эхэллээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж