У.Хүрэлсүх: Иргэн бүр одоо л иргэний үүргээ биелүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Иргэн бүр одоо л иргэний үүргээ биелүүлэх ёстой

У.Хүрэлсүх: Иргэн бүр одоо л иргэний үүргээ биелүүлэх ёстой

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо засаглах цаг болсон байна. Хаана хорино шийтгэх арга хэмжээ рүү орно. Ингэж байж энэ хүнд нөхцөл байдлыг бид давна. Тогтоол шийдвэр захирамжуудыг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцно. Иргэн хүн иргэнийхээ үүргийг одоо л биелүүлэх ёстой. Нэг хоёр хүний эрх ашиг биш. Улс үндэстний аюулгүй байдал учраас дүрэм журмаа сахиулах ёстой. Тиймээс ирэх даваа гариг хүртэл хорио цээрийн дэглэмээ сунгах нь зүйтэй гэж харж байна. Хэрэв ингэхгүй л бол маргааш замбараагүй байдал үүснэ. Сар шинийн золголтууд үргэлжилнэ”  гэжээ.

НЭМЭЛТ: 12:30 ЦАГ
ХОТ РУУ ОРОХ, ГАРАХ УРСГАЛЫГ ХЯЗГААРЛАСНЫГ СУНГАЛАА

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэхдээ “Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын хуралдаанд хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах санал оруулсан. Асуудлыг нарийвчлан Улсын онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. Мөн Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Дээрх хоёр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ.

Маргааш бол ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байна" гэлээ.

Засгийн газрын хуралдаанаар хот хоорондын замын хөдөлгөөнийг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарласан. Улмаар иргэд маргааш өглөөний 08.00 цагт зорчих боломжтой болох байв. Өнөөдрийн хуралдаанаар энэхүү хязгаарлалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгалаа.

НЭМЭЛТ: 10:51 ЦАГ

НЭМЭЛТ: 09:40 ЦАГ

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газар өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж эхэллээ.

ЗАСГИЙН ГАЗАР ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР ХУРАЛДАНА

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч, нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх зэрэг асуудлаар Засгийн газар өнөөдөр /2020.02 26/ өглөө өргөн бүрэлдэхүүнээр хуралдахаар болжээ.

Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комиссын хурлаар Монгол-Японы хооронд үйлдэж буй нислэгийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж