Багануурт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу өнөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

Багануурт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу өнөөдөр гарна

Багануурт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу өнөөдөр гарна

Нийслэлийн Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өчигдөр /2020.02.25/ бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн ба хоолой нь өвдөж, өчигдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн наймдугаар хороонд байх эгчийнхээрээ орсон, тус айлд зочилж ирсэн дөрвөн айлыг тандалт судалгаагаар илрүүлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.

Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу өнөөдөр /2020.02.26/ гарах юм.  Коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосон гэдгийг зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа маш сайн угааж, ариутгахыг нийслэлийн  удирдлагууд уриалж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж