Хот руу нэвтрэх, хотоос гарах иргэдээс асуумж авна | News.MN

Хот руу нэвтрэх, хотоос гарах иргэдээс асуумж авна

Хот руу нэвтрэх, хотоос гарах иргэдээс асуумж авна

Хот руу нэвтрэх, хотоос гарах иргэдээс асуумж авна

Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ. Мөн Засгийн газар, салбарын яам, НОК-оос сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хот руу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод хоёрдугаар сарын 23-ны өдрөөс 27-ны  өдрийн /шинийн дөрвөн/ өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос асуумж авахаар болжээ.

Тодруулбал, хот хоорондын замыг нээх өдөр буюу хоёрдугаар сарын 27-ний пүрэв гаригийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд зургаан  шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин  тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунтэд багтаан асуумжаа авах  юм байна.

Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн  цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой аж.  Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг гуравдугаар сарын 8-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас  НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусын тархалтын нөхцөл байдлаас хамааран цаашид үргэлжлүүлэн сунгагдах магадлалтай аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-26 202.131.245.69

хоригийг 3-Р сарын 2-ны өдрийг дуустал сунгасан биш билүү. Тэгээд орох, гарах хэсэгт цугласан хүмүүстэй харьцаад эхлэхээр тогтоосон дэгийг бас л зөрчиж буй хэлбэр ш дээ. Ойлгомжгүй юм бичиж тавих юм даа.

Avatar

Зочин 2020-02-26 103.229.121.20

асуумж нтр хэнд хэрэгтэй юм ..хааснаараа .

Avatar

Зочин 2020-02-26 85.49.124.54

Asuumj gej wug heleed bnaa?

Avatar

Хүннү 2020-02-26 202.179.25.125

Халууныг нь үз, асуултхаа асуу. Тэгээд нэвтрүүл. Улс орон хэвийн ажллах ёстой. Солонгос Японы нислэгийг 4-р сарын 15 хүртэл зогсоо.

Avatar

Зочин 2020-02-26 202.126.89.41

Hudulguuniig hhah ni buruu.Hynalt tavih ni zuv. Dainii hajuugaar dajon geech bolj bna daa. Manaihan haaj boohdoo ch sain bna daa

Avatar

Иргэн 2020-02-26 66.181.191.16

АСУУМЖ гэж монгол үг байхгүы шүү

Avatar

Эрдэнэ 2020-02-26 64.119.26.13

Одоо асуумж энэ тэр гэж цаг алдаад яах юм. Шууд л байгаа байгаа газар нь хөл хорьж хөдөлгөөнийг зогсоо.БНСУ-аас ирсэн хүмүүс хаа сайгүй явсан байна ш дээ.

Avatar

зочин 2020-02-26 64.119.16.140

Асуулт хэрэггүй. Зүгээр л хэвээр хаалттай байлга.

Avatar

Зочин 2020-02-26 202.179.25.125

Чам шиг ажилгүй юм байгаа биш ажлаа хийдэг юм байгаа биз дээ.

Avatar

Sanal 2020-02-26 202.126.89.243

Zuvhun orshin suudag ter chigleld ni nevtruuleye

Avatar

Иргэн 2020-02-26 37.120.148.93

Нэг хэсэгтээ хаалтаа хэвээр нь байлгавал яасан юм бэ??? Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулаад байна шүү дээ??? Хөдөөгүүр сэжигтэй тохиолдол байгаад байгаа юм бишүү???? Муу юм болвол хэцүү юм болох юм биш үү??? УМ ДААРИЙ ДУДААРИЙ ДҮРИЙ СУУХАА…

Avatar

иргэн 2020-02-26 203.91.117.8

ХАЛУУНЫГ НЬ ҮЗЭЭД ТҮРГЭН НЭВРҮҮЛСЭН НЬ ДЭЭРДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж