ДЭМБ: Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ | News.MN

ДЭМБ: Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

ДЭМБ: Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

ДЭМБ: Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такэши Касайн Монгол Улсад хандан гаргасан нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (CoVid-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад буй юм. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол Улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ.

БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна. Энэ нь Монгол Улс, эсвэл өөр нэг газар халдвар хялбар тархана гэсэн үг биш. Тархахгүй ч байж болно. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий л хүч, нөөцөө дайчилж байгаа ч хүн амын дунд тархаад эхэлсэн үед бэлэн байдлаа хангах чиглэл рүү шилжих шаардлага тулгарч байна. Энэ цаг хугацаа шаардсан арга хэмжээг улс орны өнцөг булан бүрт хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр эхлэхгүй бол оройтно.

Халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд нэн түрүүнд эрсдэлт бүлэгт чиглэсэн, эрүүл мэнд, нийгмийн үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлнэ. Бид одоо бэлэн байдлаа хангахгүй бол дээрх арга хэмжээг хэрэгцээтэй үед нь идэвхжүүлэх боломжгүй болно.

Жишээ нь, халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллага эрсдэлтэй бүлэг, хүнд өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээнд анхаарах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд халдвар авсан тохиолдол бүрийг тусгаарлах, хөл хорио тогтоохын оронд хөнгөн явцтай өвчтөнүүдийг гэрт нь эмчлэх чиглэл барина. Түүнчлэн эмнэлэг үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтанд халдвар тараах эх уурхай болохоос сэргийлсэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Мөн сэжигтэй бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр оношлох, хавьтлын судалгаа хийх ажлыг зогсоож, лабораторийн оношилгоог тандалтын буюу газар зүйн тархалт, чиг хандлагыг хянах зорилгоор хийж, энэ мэдээллийг хариу арга хэмжээний шийдвэр гаргахад ашиглах шаардлагатай байна.

Энэ шинэ өвчний талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул хүмүүс санаа зовох нь аргагүй юм. Бэлэн байдлаа хангах бол бидний хийх хамгийн чухал зүйл. Засгийн газраас авч буй арга хэмжээнээс гадна өөрийгөө болон гэр бүл, ялангуяа эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамгаалах хамтын хариуцлагыг бид хүлээж байна.

Гараа ойр ойрхон савандаж угаая. Ханиаж найтаахдаа ам, хамраа амны цаасаар, эсвэл шууны дотор талаар халхалъя. Халдварын шинж тэмдэгтэй хүнээс дор хаяж 1 метрийн зай барья. Хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байх хэрэгтэй. Хэрэв амьсгалахад хүндрэлтэй шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлдээ болон цахим сүлжээгээр цуурхал, буруу ташаа мэдээлэл битгий тараагаарай. Буруу мэдээлэл нь өөрт болон бусдад хохиролтой шийдвэр гаргах эрсдэл дагуулдаг.

ДЭМБ халдварын тархалт, хүндрэлийн зэргийг нарийвчлан хянаж байна. Одоогийн байдлаар БНХАУ-д гарсан тохиолдлын 2% нь нас барсан. Хубэй мужаас бусад газар нас баралт 0.4% байна.

Үүний зэрэгцээ улс орнуудыг бэлэн байдлаа хангахыг уриалж байна. COVID-19 халдварын дэгдэлтийн үед дээр дурдсан арга хэмжээнд шилжих шаардлага гарахгүй байж болох хэдий ч үүнд зориулсан цаг хугацаа, хүчин чармайлт нь ямагт үр дүнтэй байна. Учир нь бид ирээдүйд хэзээ нэгэн цагт гарч болзошгүй өвчин, дэгдэлтэд илүү бэлтгэлтэй болж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилласаар байх болно. Одоо гарч буй энэ дэгдэлт бол бидний бэлэн байдлыг шалгаж буй сорилт юм. Зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлыг шийдэхээс гадна болзошгүй эрсдэлд бэлтгэж, бүх түвшинд арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйд учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бид хамтдаа багасгаж чадна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такэши Касай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-26 66.181.185.212

Ажилаа зогсооё гэрээсээ он лайнаар хийе, 7 хоног он лайнаар ажлаа хийгээд цалингаа авмаар байна

Avatar

Зочин 2020-02-26 43.228.131.45

Монголчууд хил хаасан энэ нөхцөл байдлыг үндэслээд эдийн засгийн тусгай бодлого боловсруулах хэрэгтэй байгаа юм. Бүхнийг өөрсдөө хийж, өөрийн бүтээгдэхүүнээр улс орноо хангадаг удирдлагаар хангах хэрэгтэй байна?? Бүх боломж байна. Бүх айл төмс тарих хэрэгтэй?? Улаанбуудайгаа тарих хэрэгтэй?? Малаа өсгө?? Цагаан идээ аарц сүүгээ хэрэглэ?? Цагаан идээний үйлдвэрлэлийг Төрөөс дэмж?? Монгол мах, Аарц цагаан идээний үнийг нэм?? урамшуулал олго?? Бүх юм байна?? Хонины ноосоо малын бүх түүхий эдийг…

Avatar

Зочин 2020-02-26 43.228.131.45

Сарангэрэл сайн ажиллаж байгаа. Тэр мэргэжлийн бус байж болно. Менежерийн үүргээ сайн багтай хамтарч гүйцэтгэх хэрэгтэй. Сайн ажиллахыг хүсье. Одоо энэ жаахан анзаараг авсан дээрээ л үзэж тарахгүй бол ёстой болохгүй шүү?? Золголт наашаа цаашаа явдагы 14 хоног хориход жаахан учир ургаж магадгүй?? Маш сайн чангал?? Сэлгүүцэж зөрчил гаргаж байгаа нөхдүүдийг арга хэмжээ ав?? Маскаар торго??

Avatar

Хүннү 2020-02-26 202.179.25.125

УОК, НОК ажлаа сайн хийж байгаа, гэхлээ Солонгосын нислэгийг эрт зогсоож, ирсэн хүмүүсийг тусгаарлах тал дээр маш том алдаа гаргасан. Одоо цаашид байнгын бэлэн байдалд байх ёстой. Мэдээлэл өгч байгаа танхмд нь хүн болгоны урд микирфон байх ёстой, хүн болгон мэдээлэл өгөх, асуултанд хариулхын тулд ээлж ээлжээр босох юм. Үүнийг нь шийдээд өг л дөө.

Avatar

Зочин 2020-02-26 77.111.247.184

Хамгийн сайн Эротик клубт ир — http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-02-26 103.212.117.144

Оркууд мандтугай

Avatar

Зочин 2020-02-26 122.201.24.252

За даа манай төр ч дээ ард иргэд ээ яллах шийтгэх хорих торгох бэлтгэлээ сайн базааж бэлдэж байгаа юм шиг

Avatar

Зочин 2020-02-26 202.55.191.40

Орк п и з д а!

Avatar

mendee 2020-02-26 59.153.85.93

Тал хангай хосолсон Монгол нутагын минь хахир хаварын хүйтэн салхи цасан шуурга минь Гайт коронаг үлдэн хөөх болтугай.хүн бүр хувийн хариуцлагатай байж УОК.ЗАСАГЫН газарынхаа гаргасан тушаал шийдвэрийг ягштал биелүүлцгээе.

Avatar

Зочин 2020-02-26 202.9.46.230

Коронавирустай тэмцэх ажлыг гарамгай удирдан зохион байгуулж байгаа ерөнхийлөгчдөө баярлалаа. Аргагүй л Монголын ард түмний шалгарсан манлай, төрөлхийн суут ухаантан хүн юм.

Avatar

Зочин 2020-02-26 182.160.1.113

Ерөнхийлөгч ард түмний шаардлагаар цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх зарилаг буулгаснаас өөр юм хийсиймүү?

Avatar

Bitgii tenegt har horiin ym bodoj bhaar sain saihan ym bodood zalbirch bai .tenegee 2020-02-26 66.181.183.182

Zochin

Avatar

Онцгой комисст 2020-02-26 192.82.74.146

Нүүрс гаргах төлөвлөгөө яаралтай боловсруулж зохион байгуулах. Хөл хорьсон бүс тогтоон гаргах. Очер үүсгэж болохгүй. Машинаас буулгүй гүйцэтгэхээр зохион байгуулах.

Avatar

Зочин 2020-02-26 122.201.21.221

Tumur zamaar gargaachee. Mashin butehguiee

Avatar

Онцгой комисст 2020-02-26 192.82.74.146

Хөл хориог үргэлжлүүлэх, монголч байсан оруулах хэрэггүй. Байгаа улсын нь элчингээр ээ дамжуулж туслах хэрэгтэй. Нүүрсээ бүрэн хөл хориотой бүс тогтоон гаргах. Бүсээс гарах үед нь 14 хоног тусгаарлах, цөөн хүчээр зохион байгуулалттай гаргах, очер үүсгэхгүй байх, машинаас гарахгүй байхаар зохицуулалт хийх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-02-26 64.119.16.99

Өвчин гарахад бэлтгэл ажлаа сайн хийх шүү дээ. Хорих амарахааэ

Avatar

Зочин 2020-02-26 192.82.69.15

Сарангэрэл-г даруй өөрчилөх асуудлыг шийдээрэй Хүрэлсүхээ, ийм хүнд хэцүү байдалд мэргэжлийн хүн байх
ёстой!!!!!!!!! МАН-д нэг сайн мэргэжилтэн байж л байгаа. Та үнэхээр ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө санаа зовж байгаа бол. Ийм нөхцөл байдалд мэргэжлийн хүн удирдах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-26 150.129.143.225

Сарангэрэл сайд сайн ажиллаж байгаа.Хамт ажиллаж бгаа баг нь сайн эмч нараас бүрдсэн байгаа нь одоогийн байдал дээр харгадаж байна

Avatar

Ф 2020-02-26 150.129.143.236

Зөвөө мэргэжлийн сайд баых ёстой ийм үед мэргэжлийн эмч эрдэмтийг энэ үед ажиллуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-26 103.26.194.42

Эрүүл мэндийн сайд, эдийн засгийн сайд, уул уурхайн сайд, барилгын сайд, гадаад харилцааны сайд энэ 5-н яамны сайд зайлшгүй мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Бусад нь улс төрийн шахаа байж болно. Ядаж энэ 5 н сайдад мэргэжлийн хүн томилох шаардлагатай.

Avatar

Зочин 2020-02-26 64.119.16.104

Үйлчилгээний байгууллага ялангуяа музейд үзэгчдэд үйлчилэхээ больчихсон байхад удирдлага нь ажилтнуудаа өдөржингөө барьж цагдаж цагийг нь хурууны хээгээр бүртгэдэг байхад давхар хүн зогсоож цаг бүртгэж дарамталж суухаар ядаж богиносогосон цагаар ажлуулж болдоггүй юм баых даа. Бүр улам л хоцорсон явсан цагийг нь бүртгээд цалин хасна гэж дөрамталж суух юм. Тэртээ тэргүй дээд газраас нь хаах шийдвэр ирчихсэн байхад.

Avatar

Зочин 2020-02-26 202.9.40.118

Монгол улсын Засгийн Газар Онцгой ЭМЯ маш сайн ажиллаж байгаа. 2 сар багагүй хугацаа. Ийм хугацаанд халдварыг оруулахгүй байж чадаж байна. Үнэхээр гайхалтай . Гэхдээ ард иргэд нь ЗГ таа итгэхгүй гаргасан шийдвэр захирамжийг нь дагахгүй бол энэ хичээл зүтгэлийн үр дүн гарахгүй ээ. Одоо хүн бүр л хичээх хэрэгтэй байна даа.

Avatar

Зочин 2020-02-26 192.82.76.16

Байгалийн хууль зөрчвөл харгис хэрцгий хатуу чанга гэдгийг ойлгож ав. Нийгмийн хуулийг зөрчвөл яг ижилхэн хатуу чанга гэдгийг энэ ард түмэнд мэдрүүл ойлгуу. Хэн нэгэн буруу үйлдэл хийхээс хамгаалахын тулд хатуу чанга хуулийн заалтыг хэрэгжүүл. Буудах ёстой бол бууд.

Avatar

Зочин 2020-02-26 150.129.143.225

Тийм шүү.Бүх шатанд анхааруулсаар байхад л айл хэсэж золголт хийх;өвчин гарсан орон луу нисэх, гааль дээр декларацаа худлаа бөглөх зэрэг хар амиа хичээсэн үйлдэл болгонд хатуу хариуцлага тогтоож торгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-26 192.82.76.16

Гадаад улсад халдвар авч тэндээ хорионд орсон Монгол улсын иргэнд зориулж ирээдүйд вакцин хийлгэх эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ авахад илүү амар болгох системтэй арга хэмжээ авах тухай бодож байх нь зөв шүү. Адаглаад адгаж тэвдээд наашаа зүглэх гэж яарахгүй. Амьдрал сайхан болно тэр үед халдвар авсан монгол хүнээ илүү их халамжлах болно гэж төр засаг ам өгвөл бүгд санаа амарна.

Avatar

Зочин 2020-02-26 202.55.188.41

Боддог л бодол.

Avatar

Баатар 2020-02-26 202.126.88.185

Энхтүвшин,Сарангэрэл нарыг даруй өөрчилөх асуудлыг шийдээрэй Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2020-02-26 59.153.113.34

Yah gej hamgiin sain ajillaj bga humuusiig sogtuu yumuu haashai yum

Avatar

Зочин 2020-02-26 66.181.161.117

Чи яах санаа бн ккк оор юм бодоод бн уу кк

Avatar

Бүтэн хөл хорио 2020-02-26 192.82.68.175

Хагас хугас арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгсөн ч нөхцөл байдал илүү хүндрэх талруугаа эргэчихлээ дээ. Тиймээс бүтэн хөл хлрио тавь. Өөр боломжгүй. Бүтэн хөл хориогоор хаана өвчлөл байгаа үгүй нь тов тодорхой болно шүү дээ. Одоогоор холин бантан болчихлоо энд тэндгүй халдвар байгаа ч юм шиг үгүй ч юм шиг хамрах хүрээ хэтэрхий өргөжөөд ирвэл аюултай нөхцөл үүснэ дээ

Avatar

Бүтэн хөл хорио тавь 2020-02-26 192.82.68.175

Хүчтэй орнууд хэдэн 1000р нь шинжилгээнд хамруулаад илрүүлээд тусгаарлаад эмчлээд байна даа. ДЭМБ-ын мэдэгдэлд Монгол тэгэх ямар ч боломжгүй хүчин чадалгүй тул хэцүү байдалтай нүүр тулахад бэлтгэхийн зэрэгцээ байгаа нөөцөө зөв удирдаж зохицуулахыг сануулждээ. Хэнээс хаанаас юу юу гуйхаа л эртнээс бодож хүсэлт гуйлтаа эртхэн тодорхой явуулж байсан нь дээрдээ. ДЭМБ бараг л улс орнуудыг Монголд туслаач тэд бүх чадлаа дайчилж сэргийлэхийг хичээж буй ч хүч чадал нь хүрэхгүй юм шүү гэдгийг хэлжээ. Х

Avatar

Зочин 2020-02-26 192.82.76.16

Хятадын санаа шүү. Туслах гэж байна гээд армийн хүчээ оруулах гэсэн санаа.

Avatar

Зочин 2020-02-26 203.91.115.50

Энэ хѳдѳѳд золголт ѳргѳн хүрээтэй явагдаж байна. Үүнийг хүчээр болиулъя. Мѳн манайд илэрсэн сэжигтэй тохиолдлуудын сорьцыг Солонгос руу явуулж үинжлүүлье.

Avatar

Зочин 2020-02-26 192.82.70.123

ДЭЭРЭЭС ГАЙГҮЙ ЧАРМАЙЛТ ТАВЬЖ БАЙГАА Ч ИРГЭДИЙН НИЛЭЭД ХУВЬ НЬ ХАЙХРАМЖ МУУТАЙ ХЭНЭГГҮЙТЭХ НЬ ЭЛБЭГ БАЙНА. АЛЬ ЭРТ МАНАЙД ОРООД ИРЧИХСЭН БАЙГААСАЙ, ТЭГВЭЛ МАНАЙ ЭМЧ НАР ЭМНЭЖ ДИЙЛЖ БАЙГАА ГЭЖ БАХАРХМААР, ХЭРЭВ ОРЖ ИРЭЭГҮЙ БОЛ МАНАЙ ЯВУУЛЖ БУЙ БОДЛОГО АРГА ХЭМЖЭЭ ГАЙХАЛТАЙ САЙН БАЙГАА ГЭЖ ҮНЭМШМЭЭР БАЙНА. ЯМАР БОЛОВЧ ХҮЙТНИЙ УЛИРАЛ БИДЭНД ТУС БОЛЖ БАЙГАА НЬ ЭРГЭЛЗЭЭГҮЙ, ЭНЭ БОЛОМЖ УРЬ УНАЖ ДУЛААРАХЫН ХАМТ АЛДАГДАЖ ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ИХ ХУРДАН ТАРХАЖ МАГАДГҮЙ. ТЭХЭЭР ИРГЭД ӨӨРТӨӨ ИЛҮҮ САНАА ТАВИХ

Avatar

Зочин 2020-02-26 59.153.113.229

Mal ve chi

Avatar

Зочин 2020-02-26 64.119.17.11

Энхийн цагт хөлс их асгарвал,дайны үед цус бага асгарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж