Сайн мэдээ: Коронавирусийн эсрэг уудаг вакцин гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

Сайн мэдээ: Коронавирусийн эсрэг уудаг вакцин гарган авчээ

Сайн мэдээ: Коронавирусийн эсрэг уудаг вакцин гарган авчээ

Хятадын Тианжин их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын эсрэг уудаг вакцин амжилттай гарган авсан талаар тус улсын төрийн мэдлийн “Global Times” сонин өчигдөр /2020.02.25/ мэдээллээ.

Энэхүү уудаг вакцины орцонд хүнсний зориулалттай исгэгч бодис орсон бөгөөд энэ нь хүний биед ороод вакциныг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэх аж. Вакцин коронавирусийн гадаргуугийн Spike protein (S уураг)-тай нийлснээр коронавирусийн эсрэг биет үүсгэж эхлэх юм байна. Мөн уг вакциныг халдвар авсан өвчтнүүдийг эмчлэх зорилгоор ч хэрэглэх боломжтойг судалгааг удирдсан Тианжин их сургуулийн профессор Хуанг онцолсон байна.

Тэрбээр өөрөө дөрвөн тун вакцин ууж туршсан ба ямар ч гаж нөлөө илрээгүй аж. Одоогоор вакциныг капсул, шахмал, мөхлөг хэлбэрээр үйлдвэрлээд буй юм байна. Түүнчлэн уг вакциныг хурдан хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтойг онцлон тэмдэглэжээ. Профессор Хуанг болон түүний баг вакцин бүтээх чиглэлээр олон арван жилийн турш судалгаа шинжилгээ хийсэн маш туршлагатай баг юм байна.

Эрдэмтэд одоо вакцины эмнэлзүйн баталгаажуулалтыг түргэсгэх, хэрэглээг өргөжүүлэх тал дээр хамтран ажиллах мэргэшсэн аж ахуйн нэгжийг хайж байгаагаа дурджээ.

Эх сурвалж: GLOBAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
538
ЗөвЗөв
140
ГайхмаарГайхмаар
48
ХөөрхөнХөөрхөн
37
ТэнэглэлТэнэглэл
28
ХахаХаха
19
БурууБуруу
18
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж