Иранд коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна. Тодруулбал, Иранд оношлогооны материал болон маскны хүрэлцээгүй байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо 15-д хүрчээ. Гэхдээ Ираны Засгийн газраас халдварын голомтод хөл хорио тогтоохоос татгалзаж, мөргөлчид Ойрхи-Дорнод даяар халдварыг тарааж байна.
Халдварын тохиолдол нэг өдрийн дотор 34-р нэмэгдэж, 95 болсон байна. Гэхдээ Ираны эрх баригчид бодит тоо баримтыг нууж байж болзошгүй. Учир нь нэгэн улстөрч мэдээлэхдээ Ираны ариун Ком хотод 50 орчим хүн нас барсан гэж мэдээлсэн. Мөн эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи халдвар авч тусгаарлагджээ.
Мөн Ойрхи-Дорнодын бусад орнууд иргэдээ Иран руу зорчихыг хориглож эхэлсэн. Тухайлбал, Турк улсаас өнөөдөр Тегеранаас Анкара хүрэх нислэгийг буцаасан байна.
Үүний зэрэгцээ Хорват, Австрид анхны тохиолдол бүртгэгджээ.
Холбоотой мэдээ