УОК: Уул уурхайн тээвэрлэлт хэвийн явагдана | News.MN

УОК: Уул уурхайн тээвэрлэлт хэвийн явагдана

УОК: Уул уурхайн тээвэрлэлт хэвийн явагдана

УОК: Уул уурхайн тээвэрлэлт хэвийн явагдана

НЭМЭЛТ: 15:00 ЦАГ

Улсын онцгой комисс (УОК)-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гарсан хот руу, орох гарах урсгалыг хязгаарлах саналыг хэлэлцэн, гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгахаар болсныг мэдэгдэв. Мөн Монгол Улс, БНСУ хоорондын нислэгийг түр зогсоогоод байсныг гуравдугаар сарын 11-нийг хүртэл сунгаж, Япон улсын нислэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал түр зогсоохоор болжээ.

Тодруулбал, амралтын өдрүүдээр хөдөө, орон нутгийг зорьсон иргэдийг буцааж нийслэл рүү нэвтрүүлэхгүй юм байна. Түүнчлэн маргааш нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй аж. Харин уул уурхайн тээвэрлэлт болон ажилчдын ээлж солих үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл галт тэрэг, агаарын тээвэр, хувийн тэрэг, нийтийн тээврийн алинаар ч зорчихыг хязгаарлажээ.

Төрийн албан хаагчдыг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ныг хүртэл гадаад улс руу албан томилолтоор явахыг хориглосон бол БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Ө.ЭНХТҮВШИН: МОНГОЛД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ХҮН ТОГТООГДООГҮЙ Ч ТАЙВШРАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Кронавирусийн тархалт дэлхий нийтийг цочроон тархаж байна. БНХАУ-ын дараагаар хамгийн их анхаарал татаж байгаа улс БНСУ. Өнөөдөр өглөөний мэдээгээр 1146 хүн халдвар авч, 11 хүн нас барсан гэх мэдээтэй байна. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүн тогтоогдоогүй ч тайвшрах зүйл байхгүй. Үүнтэй холбоотойгоор УОК-ийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргасан.

Нэгдүгээрт, улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл сунгаж холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж байна.

Монгол Улс БНСУ-ын хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгах Монгол Улс Япон Улс хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоохыг Зам тээврийн хөгжлийн сайдад даалгаж байна.

Төрийн албан хаагчдыг гадаад орон руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдөр дуустал зогсоох арга хэмжээ авахыг холбогдох агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.

БНСУ-ын болон БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал нэвтрүүлэхгүй ажиллахыг Гадаад хэргийн сайд, Гадаадын иргэн харъяатын газарт даалгалаа.

БНСУ-д байгаа иргэд бусад маршрутаар буюу Турк, ОХУ-аар дамжиж ирж байгаа тохиолдолд тэдгээр иргэдийг заавал 14 хоног тусгаарлалтад байлгах шийдвэр гаргалаа.

Маргааш Сангийн сайд Засгийн газар хуралдан, жичдээ иргэд байгууллагуудад учирч байгаа санхүүгийн хохирлын талаар ярилцана. Өнөөдөр бидний хамгийн гол барьж байгаа зүйл бол иргэдийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх асуудал. Ингэхдээ эдийн засгийн асуудлыг орхигдуулахгүй жичдээ ярина. Хөл хорио үргэлжилнэ. Иргэд шалтаг хэлээд байвал үүнийг зохицуулахад маш хүнд болно” гэв.

ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ЦУЦЛАХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын дарга буюу Шадар сайд Ө.Энхтүвшин болон Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлт нарт үүрэг өглөө. Ингэхдээ Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн байна. Энэ дагуу Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.26/ 12.00 цагаас хуралдаж, эдгээр асуудлыг шийдвэрлэх юм.

Шинэ коронавирусийн  халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Хэдий баяр ёслолын үе таарсан ч Улсын онцгой комиссын хуралдааныг өчигдөр буюу шинийн 1-нд хуралдуулсан бөгөөд хуралдаанаас БНСУ-ын чиглэлийн бүх нислэгийн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-26 77.111.247.184

Хамгийн сайн Эротик клубт ир — http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-02-26 77.111.247.136

http://news.mn/r/2266571/

Avatar

Иргэн 2020-02-26 202.21.124.130

Нүүрс тээвэрлэлтийг зогсоох хэрэгтэй!!!
Өлсөөд үхчихгүй!!!
Харин улс орноо, ард түмнээ ийм үед яаж авч явахаа энэ төр засгийнхан харуул!!!
Нөөц төлөвлөгөө гэж байна уу?!?!?!

Avatar

Зочин 2020-02-26 205.189.94.13

MAK, MCS iin lobyygoor l neej baihgui yuda. Mongoliin tur ene hoer kompaniin l gart baigaa gedeg ni dahin l notlogdoj baigaa ni ene shuudee

Avatar

Зочин 2020-02-26 202.126.88.185

Энхтүвшин гэж уймраа зөнөсөн нөхөр эргэж буцсан ойлгомжгүй барьцгүй хуучин арга баритай хүн энэ чухал ажлыг удирдахад үнэндээ гологдоод байна шүү Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2020-02-26 150.129.140.121

Занданшатар АНУ руу юу гаа хийж мөнгө үрж доншуулах гээд бна, энэ долир нөхөр мөнгө үрж дэмий тэнэхгүй шүү?

Avatar

Зочин 2020-02-26 192.82.72.61

Uls dotroo achaa teever uul uurhaigaa yavuulaa, ulberch uhehgeegui bol

Avatar

Зочин 2020-02-26 59.9.159.31

Солонгос, Японд байгаа монгол иргэдийг аваачээ. Тэд яах юм болж байнаа!!! Эмчилгээнд явсан, тур ажлаар гарсан, хичээл нь хаасан хэдэн оюутнуудыг авахгуй юм болж бн уу! Туйлшрал биш уу?!

Avatar

Зочин 2020-02-26 192.82.76.16

Үханьд байсан хүнийг авчихсан байж одоо яагаад ялгаж байна вэ?

Avatar

aqweqw 2020-02-26 205.189.94.13

Wuhand baisan baahan hunii g charter nislegeer avchaad uur orond baigaa irgedee yaagaad yalgvarlan gaduurhaad baigaa umbee. avaac acnuudaa

Avatar

Зочин 2020-02-26 43.242.243.186

Хэтэрхий оройтож шийдвэр гаргаж байна.

Avatar

Зочин 2020-02-26 103.212.118.113

ene hiirhel herees heterlee. yamarch bolovsrolgui yumiig hetehii hetruulj dugnej nuhtsul baidlaa zuv todorhoiloh chadvargui humuuseer udirduulj baina daa bid. yanadaa.

Avatar

Зочин 2020-02-26 103.57.94.40

hiirhel bish tenegee iimerhuu nuhduud ym oilgodoggui ym bol ydaj haniad geed solongosiin kino uzeech kino uzeed oilgono bizdee bas oilgohgui ym boluu

Avatar

Зочин 2020-02-26 103.212.118.113

saya zuragtaar so kino gargaad bur ailgaj orhivuu. ajilaa ch bitgii hii gesen uguu. yaj amidartsgaah ve huhduud ee

Avatar

Иргэн 2020-02-26 192.82.78.30

Зөв дэмжиж байна.

Avatar

Zochin 2020-02-26 103.26.193.80

Ajilda yaj irj ochih ve niitiin teever ashigladag humuus? Esvel amar gj bga yumu? Todorhoi bolgooch?

Avatar

Хотын ажилтан 2020-02-26 202.126.89.227

Явж болно гэж хотоос гаргачаад тэнэг новшнууд, гаднаас хилээр орж ирж байгааг нь сайн шалгахаар бодооч , хот руу ажилдаа очиж хиймээр, гэртээ харимаар бна….наадахаа өөрчил.

Avatar

Зочин 2020-02-26 66.181.161.5

Үхсэнээ хийж зогуут хийгээд байгаан хохь чинь

Avatar

Зочин 2020-02-26 64.119.24.124

ХОХЬ чинь үхсэнээ хийж золголт хийж алцагнасан юм. Наанаа үлдээд мөнгө ч үгүй алийгаа алдаад миар ац минь. Хотоос гарч золгосон бол чи хөдөөнийлалар л гэсэн үг

Avatar

Зочин 2020-02-26 59.9.159.31

Япон, Солонгосоос иргэдээ авахгуй юм уу!!! Хаачих юм болж байнаа, тэд чинь, хэтэрхий нэг талыг барьж бна!

Avatar

Зочин 2020-02-26 202.126.89.120

ЗАХУУД АА МАРТАЧИХАЖ .

Avatar

Зочин 2020-02-26 182.160.33.249

Маргааш ажлын өдөр, ажил төрөлдөө хүмүүс юугаар явах вэ? Бүтэн сайн өдөр хүртэл амраад сууж байдаг ажилгүй улс гэж боддог юм байх даа.

Avatar

Зочин 2020-02-26 43.242.243.186

Алхаад марш

Avatar

Зочин 2020-02-26 66.181.187.38

Хятадаас яах гэж байгаа юм бэ.Хилээ хаагаачээ

Avatar

Зочин 2020-02-26 192.82.76.16

Хаагаагүй байгаа хэрэг үү?

Avatar

Зочин 2020-02-26 205.189.94.13

Nuursnii kompaniin hulgaich nariin orlogo ni haagdcih geed naaduul cin lobbydoj neelgej abigaa um shde

Avatar

Зочин 2020-02-26 66.181.191.189

Энэ хүүрнүүдийг албал яасан юм бэ.

Avatar

zochin 2020-02-26 150.129.142.4

haah heregtei, zailshgui shaardlaga garval huraaaj bgaad endees tiish n tendees iish n avchirahad boloh blgui. zah zambaraagui hunii ursgaliig hyazgaarlaj baij haldvar oruulj irehees hamgaalj chadah bh. ene ondor hogjiltei ornuud oorsdoo barij togtooj chadahgui baihad bid orj ireh bolomjiig hyazgaarlahad buruudahgui.

Avatar

Зочин 2020-02-26 192.82.76.16

Үханиас баахан халдвартай н**ш нарыг хөл хорио зөрчин байж авчирч буруу жишиг тогтоосон эсэхийг улдаар хэлэлцэх ёстой байх шүү.

Avatar

ИХ ЗӨВ 2020-02-26 119.40.98.177

Бусад орон байгаа түр явсан иргэдээ нэгдсэн журмаар, тухайн оронд нь урьдчилсан хяналтад байлгаж байгаад татаж авах хэрэгтэй. Тэр оронд байнга ажиллаж амьдарч байгаа иргэдийг бол хэрэггүй. Товчхондоо 3 сард түр бизийн хугацаа дуусах иргэдээ татаж ав. Нөхцөл байдлыг харгалзаж энэ сарын сүүлээр 4-р сард бизийн хугацаа дуусах иргэдээ гэх мэт стратеги хэрэгтэй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж