УОК: Уул уурхайн тээвэрлэлт хэвийн явагдана

Хуучирсан мэдээ: 2020.02.26-нд нийтлэгдсэн

УОК: Уул уурхайн тээвэрлэлт хэвийн явагдана

УОК: Уул уурхайн тээвэрлэлт хэвийн явагдана

НЭМЭЛТ: 15:00 ЦАГ

Улсын онцгой комисс (УОК)-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гарсан хот руу, орох гарах урсгалыг хязгаарлах саналыг хэлэлцэн, гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгахаар болсныг мэдэгдэв. Мөн Монгол Улс, БНСУ хоорондын нислэгийг түр зогсоогоод байсныг гуравдугаар сарын 11-нийг хүртэл сунгаж, Япон улсын нислэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал түр зогсоохоор болжээ.

Тодруулбал, амралтын өдрүүдээр хөдөө, орон нутгийг зорьсон иргэдийг буцааж нийслэл рүү нэвтрүүлэхгүй юм байна. Түүнчлэн маргааш нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй аж. Харин уул уурхайн тээвэрлэлт болон ажилчдын ээлж солих үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл галт тэрэг, агаарын тээвэр, хувийн тэрэг, нийтийн тээврийн алинаар ч зорчихыг хязгаарлажээ.

Төрийн албан хаагчдыг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ныг хүртэл гадаад улс руу албан томилолтоор явахыг хориглосон бол БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Ө.ЭНХТҮВШИН: МОНГОЛД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ХҮН ТОГТООГДООГҮЙ Ч ТАЙВШРАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Кронавирусийн тархалт дэлхий нийтийг цочроон тархаж байна. БНХАУ-ын дараагаар хамгийн их анхаарал татаж байгаа улс БНСУ. Өнөөдөр өглөөний мэдээгээр 1146 хүн халдвар авч, 11 хүн нас барсан гэх мэдээтэй байна. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүн тогтоогдоогүй ч тайвшрах зүйл байхгүй. Үүнтэй холбоотойгоор УОК-ийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргасан.

Нэгдүгээрт, улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл сунгаж холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж байна.

Монгол Улс БНСУ-ын хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгах Монгол Улс Япон Улс хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоохыг Зам тээврийн хөгжлийн сайдад даалгаж байна.

Төрийн албан хаагчдыг гадаад орон руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдөр дуустал зогсоох арга хэмжээ авахыг холбогдох агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.

БНСУ-ын болон БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал нэвтрүүлэхгүй ажиллахыг Гадаад хэргийн сайд, Гадаадын иргэн харъяатын газарт даалгалаа.

БНСУ-д байгаа иргэд бусад маршрутаар буюу Турк, ОХУ-аар дамжиж ирж байгаа тохиолдолд тэдгээр иргэдийг заавал 14 хоног тусгаарлалтад байлгах шийдвэр гаргалаа.

Маргааш Сангийн сайд Засгийн газар хуралдан, жичдээ иргэд байгууллагуудад учирч байгаа санхүүгийн хохирлын талаар ярилцана. Өнөөдөр бидний хамгийн гол барьж байгаа зүйл бол иргэдийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх асуудал. Ингэхдээ эдийн засгийн асуудлыг орхигдуулахгүй жичдээ ярина. Хөл хорио үргэлжилнэ. Иргэд шалтаг хэлээд байвал үүнийг зохицуулахад маш хүнд болно” гэв.

ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ЦУЦЛАХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын дарга буюу Шадар сайд Ө.Энхтүвшин болон Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлт нарт үүрэг өглөө. Ингэхдээ Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн байна. Энэ дагуу Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.26/ 12.00 цагаас хуралдаж, эдгээр асуудлыг шийдвэрлэх юм.

Шинэ коронавирусийн  халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Хэдий баяр ёслолын үе таарсан ч Улсын онцгой комиссын хуралдааныг өчигдөр буюу шинийн 1-нд хуралдуулсан бөгөөд хуралдаанаас БНСУ-ын чиглэлийн бүх нислэгийн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж