Багануур дүүргийн зарим хэсэгт хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Багануур дүүргийн зарим хэсэгт хөл хорио тогтоожээ

Багануур дүүргийн зарим хэсэгт хөл хорио тогтоожээ

Нэмэлт: Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өнөөдөр /2020.02.25/ бүртгэгдсэн. Тус иргэн нь хоёрдугаар сарын 22-ны өдөр БНСУ- аас ирсэн ба хоолой нь өвдөж, өнөөдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.

Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн 8-р хороонд байх эгчийнхээрээ орсон, тус айлд зочилж ирсэн 4 айлыг тандалт судалгаагаар илрүүлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Мөн зөвлөмж өгч ариутгал хийсэн.

Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй.

Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу маргааш /2020.02 26/ гарна.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосон гэдгийг зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа маш сайн угааж, ариутгахыг уриалж байна.


БАГАНУУР ДҮҮРЭГТ НЭГ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очироос тодруулахад “Энэ сарын 22-нд БНСУ-аас ирсэн эмэгтэй хоолой өвдсөн шалтгаанаар өөрөө эмнэлэгт хандсан. Тиймээс бид урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлаад байна. Тухайн эмэгтэйгээс шинжилгээ аван ХӨСҮТ-рүү илгээсэн учир 24 цагийн дараа хариу нь гарна. Халуурсан болон ханиалгах шинж тэмдэг илрээгүй байна” гэлээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж