Уоррен Баффет дэлгэдэг утсаа iPhone-оор сольжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Уоррен Баффет дэлгэдэг утсаа iPhone-оор сольжээ

Уоррен Баффет дэлгэдэг утсаа iPhone-оор сольжээ

Apple компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг, толгой баян Уоррен Баффет анхны iPhone гар утсаа худалдан авлаа.

Тэрбээр олон жилийн турш Самсунг брэндийн дэлгэдэг гар утас барьдаг байсан ч сүүлийн үед CNBC-д өгсөн ярилцлагадаа тэр утас нь "Одоо байхгүй болсон" хэмээжээ. Ноён Уоррен шинэ гар утсандаа элдэв нэмэлт аппликэйшн ашиглалгүй, зөвхөн холбоо барих зориулалтаар нь ашиглах гэнэ.

Түүний The Berkshire Hathaway компани Apple-ийн 5.6 хувийн хувьцааг эзэмшдэг аж. Өмнө нь Apple-ийн зүгээс түүнд олон iPhone бэлэглэж байсан ч ноён Уоррен тэднийг огт ашигладаггүй байжээ. Мөн түүнд iPad байдаг нь зөвхөн хувьцаа шалгах гэх мэт компанийн ажилд ашиглагддаг гэнэ.

Тэрбээр хуучин Самсунг брендийн SCH-U320 маркийн дэлгэдэг утсаа Александер Грахам-Беллээс авсан хэмээн хошигнодог байжээ. Түүний эзэмшдэг Berkshire Hathaway компани 560 тэрбум ам.доллараар үнэлэгддэг билээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж