Чинээлэг эрхмүүд 139 тэрбум ам.долларын алдагдал хүлээв

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Чинээлэг эрхмүүд 139 тэрбум ам.долларын алдагдал хүлээв

Чинээлэг эрхмүүд 139 тэрбум ам.долларын алдагдал хүлээв

Шинэ төрлийн коронавирус Covid-19 дэлхийн эдийн засагт, тэртусмаа хөрөнгийн биржид томоохон цохилт өгсний улмаас даваа гаригт /2020.02.24/ дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс 139 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн талаар Bloomberg мэдээлж байна.

Тодруулбал, LVMH компанийн ерөнхий захирал Бернар Арно болон Amazon-ий тэргүүн Жефф Безос нар 4.8 тэрбум ам.доллар, харин Zara-ийн эзэн Амансио Отрега 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Харин дэлхийн чинээлэг эрхмийн жагсаалтын эхний аравт эрэмбэлэгддэг хүмүүсийн хөрөнгийн хэмжээ хамгийн багадаа 2.3 тэрбум ам.доллараар буурчээ. Энэхүү үзүүлэлт нь 2016 оны аравдугаар сараас хойш үзэгдэж буй хамгийн том алдагдал аж.

Үүний зэрэгцээ америкийн хөрөнгийн биржийн индексийн хаалтын ханш 3 хувиар буурав.

Өмнө нь Moody’s агентлаг Covid-19 холбоотойгоор  Их 20-ийн орнуудын ДНБ –ийг 2020 онд 2.6 хувиас 2.4 хувь болгон бууруулжээ.

Эх сурвалж: Bloomberg

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж