Өмнөд Солонгосын поп хамтлаг BTS удахгүй болох тоглолтуудыг нь үзэхгүй байж, өөрсдийгөө халдвараас сэргийлэхийг шүтэн бишрэгчдээсээ хүсчээ.
Тус хамтлаг энэ долоо хоногт сүүлд хийсэн "Map of the soul: 7" цомгийн нээлтдээ зориулан Сөүлд хэд хэдэн телевизийн шоу тоглолт зохион байгуулах гэж байгаа билээ.
Хамтлагийнхан фэн клубийнхээ гишүүдэд илгээсэн зурвастаа тоглолт болдгоороо болох ч студид үзэгч хүлээж авахгүй хэмээжээ. Мөн тэд өчигдөр /2020.02.24/ хоосон шахуу танхимд хэвлэлийн бага хурал хийсэн гэнэ.
"Бид эрүүл мэндийг л нэгдүгээрт тавих хэрэгтэй. Зөвхөн эрүүл байвал л бид цаашид хамтдаа байх боломжтой шүү дээ. Ялангуяа энэ өдрүүдэд гадуур байх нь онц аюултай. Та бүхэн биеэ бодоорой" хэмээн дуучин Жимин ярьсан байна.
Тэдний шинэ цомог 4.02 сая хувийн урьдчилсан захиалга аваад байгаа хэмээн Big энтертаймент мэдээлжээ. Хэрвээ тэдний мэдээлэл үнэн бол энэ нь 2017 оны Эд Шираны Divide цомгоос хойш дэлхийд хамгийн олон хувь борлогдсон цомог болох юм.
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ