БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн анхааралд

БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн анхааралд

БНСУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа, Умард Гёнсан муж, Дэгү хотод халдвар авч буй хүмүүсийн тоо өндөр байна. БНСУ-ын Онцгой байдлын комисс, Нэгдсэн удирдлагын төв нөхцөл байдалд бүрэн хяналт тавьж, эмнэлгийн байгууллагууд халдвар тархалтыг тогтоох, халдвар авсан хүмүүсийг тогтоох, эмчлэх ажлыг эрчимтэй хийж байна. БНСУ-ын Халдварт өвчний үндэсний судлалын төвөөс нийт хүмүүст хандаж эрүүл мэндийн зөвлөмжийг сайн мөрдөж, албан ёсны мэдээллийн сувгийг ашиглахыг байнга зөвлөж байна.

Монгол Улсын иргэд халдварын голомт хот, муж, дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцгой шаардлагагүй бол эмнэлгүүдээр явахгүй байх нь зүйтэй. БНСУ-д эмчлүүлж буй манай улсын нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Уг өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байна. Мөн гэр бүлийн гишүүд зэрэг хүмүүсийг тусгаарлаад байна. ЭСЯ холбогдох байгууллагуудаас тухай бүр мэдээлэл авч байгаа болно.

Иргэд та бүхэн БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсээ вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

– Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
– Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
– Амны хаалт /маск/тогтмол зүүх;
– Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш сайн угаах;
– Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
– Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх;
– Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх;
– Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
– Шувуу зэрэг ан амьтнаас хол байх.

Хэрэв таньд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллаж буй), Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад холбогдож, ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай.

БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой. ЭСЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 ажиллаж байна.

Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудаснаас мэдээлэл авах, мөн ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, мөн (02)798-3464 утсаар холбогдож санал, хүсэлтээ өгч, мэдээлэл авна уу.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж