ҮСХ: Валютын болон төгрөгийн хадгаламж өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

ҮСХ: Валютын болон төгрөгийн хадгаламж өсчээ

ҮСХ: Валютын болон төгрөгийн хадгаламж өсчээ

Үндэсний Статистикийн газар 2020 оны нэгдүгээр сарын эцэст Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн мэдээллийг хүргэсэн. Энэхүү мэдээллээс ажиглахад, 2020 оны нэгдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 /4.6%/ их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн хадгаламж 667.8 тэрбум төгрөгөөр, валютын хадгаламж 611.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр сарын эцэст, 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 871.7 /5.1%/ тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 их наяд төгрөг /52.2 %/ нь иргэдийн, 8.6 их наяд төгрөг /47.8% / нь аж ахуй нэгж, байгууллагынх ажээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр сарын эцэст 925.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 90.6 тэрбум төгрөгөөр /10.9%/ өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны нэгдүгээр сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурчээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж