Трамп Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийнэ | News.MN

Трамп Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Трамп Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийнэ

Трамп Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг дэх айлчлалаараа Шинэ Делитэй гурван тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийх болон бусад хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ хэмээв.

Энэтхэг улс 24МН-60R Seahawk нисдэг тэргүүдийг АНУ-аас худалдан авах ажлынхаа эцсийн шатанд явж байгаа бөгөөд Трампын энэхүү айлчлалын үеэр албан ёсоор гарын үсэг зурж, гэрээгээ хийх бололтой.

Ахмедабадад болсон "Намасте Трамп" үйл ажиллагааны үеэр АНУ-ын Ерөнхийлөгч 100 мянга гаруй хүний өмнө АНУ Шинэ Делид хамгийн шилдэг нисдэг тэргүүдээ зарах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэн Энэтхэг, АНУ батлан хамгаалахын сайн түншүүд болно гэдэгт найдаж байна гэв. Мөн тэрбээр АНУ дэлхийн хамгийн шилдэг, хамгийн аймшигтай зэвсэг үйлдвэрлэдгээр сайрхаад амжсан төдийгүй  Энэтхэг агаараас хамгаалах систем болон зэвсэгтэй, зэвсэггүй дрон худалдаж авахаар хэлэлцэж буйг дурджээ.

Хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр хойшлогдсон ч Трампын хэлж буйгаар хоёр тал хэн хэндээ гайхалтай ашигтай тохиролцоонд хүрэх бололтой. Мөн Трамп Энэтхэгтэй сансрын судалгааны тал дээр илүү их холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин Энэтхэг аль хэдийн 2022 онд хийхээр төлөвлөсөн сансрын анхны нисгэгчтэй нислэгт дөрвөн нисгэгчээ сургахаар ОХУ-д илгээгээд байгаа билээ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-02-25 103.212.116.170

энэтхэгүүд трампаас авахгүй л байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-25 202.72.245.165

бийсдаа юмаа. ахан дүүсүүд.

Avatar

Зочин 2020-02-25 64.119.24.215

Энэтхэг ахан дүүсдээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний сайхан сэтгэлийн халуун дэмжлэгээр Монголчууд бид нефтийн үйлдвэртэй болно гэдэгт итгэж байна. Монгол Энэтхэг бол оюун санааны холбоотой улс.

Avatar

Зочин 2020-02-25 118.22.50.207

За битгий мэдрэлтээд байгаарай, Энэ халтар жагаруудтай ахан дүүс байснаа санахгүй л байна шүү

Avatar

зочин 2020-02-25 202.9.46.72

Энэтхэгчүүд ухаантай . Пакистан , Хятадын эсрэг , Америкийг холбоотноо болгож байна шдэ ..
3 тэрбум ч бага л сонсогдож байна даа ..Ядаж 30 тэрбум байлгүй дээ ..

Avatar

Hahah 2020-02-25 192.82.69.121

Ene trump ingej ajil hiihgui ee.

Avatar

Зочин 2020-02-25 37.76.101.218

Хятдын өөдөөс сөрж дуугарч чаддаг цөөхөн уосын нэг нь энэтхэг

Avatar

Зочин 2020-02-25 192.82.74.201

nogoo ardchiliig hamgaalagch gech amerik chin zebseg zarahaad geed l vhen hatan hootsoldoh yum daa.dayn delhiid hamgiin zebseg zarj dain hiij baidag tevremgii uls daa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж