Трамп Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Трамп Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийнэ

Трамп Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг дэх айлчлалаараа Шинэ Делитэй гурван тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ хийх болон бусад хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ хэмээв.

Энэтхэг улс 24МН-60R Seahawk нисдэг тэргүүдийг АНУ-аас худалдан авах ажлынхаа эцсийн шатанд явж байгаа бөгөөд Трампын энэхүү айлчлалын үеэр албан ёсоор гарын үсэг зурж, гэрээгээ хийх бололтой.

Ахмедабадад болсон "Намасте Трамп" үйл ажиллагааны үеэр АНУ-ын Ерөнхийлөгч 100 мянга гаруй хүний өмнө АНУ Шинэ Делид хамгийн шилдэг нисдэг тэргүүдээ зарах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэн Энэтхэг, АНУ батлан хамгаалахын сайн түншүүд болно гэдэгт найдаж байна гэв. Мөн тэрбээр АНУ дэлхийн хамгийн шилдэг, хамгийн аймшигтай зэвсэг үйлдвэрлэдгээр сайрхаад амжсан төдийгүй  Энэтхэг агаараас хамгаалах систем болон зэвсэгтэй, зэвсэггүй дрон худалдаж авахаар хэлэлцэж буйг дурджээ.

Хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр хойшлогдсон ч Трампын хэлж буйгаар хоёр тал хэн хэндээ гайхалтай ашигтай тохиролцоонд хүрэх бололтой. Мөн Трамп Энэтхэгтэй сансрын судалгааны тал дээр илүү их холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин Энэтхэг аль хэдийн 2022 онд хийхээр төлөвлөсөн сансрын анхны нисгэгчтэй нислэгт дөрвөн нисгэгчээ сургахаар ОХУ-д илгээгээд байгаа билээ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж