Сар шинийн баярын өдөр нийслэлийн Налайх дүүрэгт буузны маханд хахаж, нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Хоёрдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт оршин суугаа хаягтай 19 настай эмэгтэй идэж байсан зүйлдээ хахаж, амь насаа алдсан байж болзошгүй талаарх дуудлага мэдээлэл иржээ. Шалгалтын явцад талийгаач нь буузны маханд хахаж, нас барсан байж болзошгүй бөгөөд талийгаачийн нас барсан шалтгаан шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болох аж.
Уг хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ