Хөвсгөл аймгийн хэмжээнд 74 пост ажиллаж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас эхлэн хот хоорондын, аймаг, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлан, аймгийн хэмжээнд нийт 72 пост 244 алба хаагч, үүнээс цагдаа 154 , мэргэжлийн байгууллагын 90 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна.
Мөн Мөрөн сумын хэмжээнд 1-ээс 14 дүгээр багийн гудамж, талбай олон нийтийн газраар 1500 орчим төрийн алба хаагч өдөрт 12 цагийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байгаа аж.
Э.АРИУН