Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан байсныг гуравдугаар сарын 9-ны өдөр болгон сунгажээ. Улсын Онцгой Комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосон.

Энэ дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар шинийн 15-ыг дуустал Алтан овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна. Сар шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Иймд Сүхбаатар аймаг, Дарьганга сумын цагдаагийн хэсгээс энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, Шилийн богд орчимд 24 цагийн хяналтыг пост ажиллуулж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж