ДЭМБ: Covid-19 тахлын хэмжээнд хүрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Covid-19 тахлын хэмжээнд хүрээгүй

ДЭМБ: Covid-19 тахлын хэмжээнд хүрээгүй

Дэлхий коронавирусийн тархалтын боломжит эрсдлээс аль чадахаараа хичээнгүйлэн сэрэмжлэх хэрэгтэй хэмээн ДЭМБ мэдэгдлээ.

ДЭМБ-ийн мэдээлж буйгаар, Covid-19 вирусийн тархалтыг тахал хэмээн үзэхэд эрт байгаа ч улс орнууд чадлынхаа хэрээр ард иргэдээ хамгаалах, боломжит эрсдэлд бэлтгэх хэрэгтэй аж.

Хэрвээ халдварт өвчин дэлхийн олон хэсэгт хүнээс хүнд хялбар халддаг болбол түүнийг тахал хэмээн үздэг аж.

ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесус "Covid-19 вирусийн халвар авсан тохиолдол Иран, Итали, БНСУ-д эрчимтэй өсч байна. Одоохондоо уг вирусийг тахал хэмээн нэрлэхэд эрт байгаа ч шинэ коронавирус тахал болох өндөр эрсдэл бий. Харин одоогийн байдлаар дэлхий үүнд бэлэн биш байна. Хүн бүр дор бүрнээ хичээнгүйлэн халдвараас сэргийлж, вирусийн тархалтыг тогтоон барьж чадна гэсэн итгэлийг алдахгүй байх хэрэгтэй" хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж