Коронавирус илэрсэн улс орнуудад аялахгүй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Коронавирус илэрсэн улс орнуудад аялахгүй байхыг анхааруулж байна

Коронавирус илэрсэн улс орнуудад аялахгүй байхыг анхааруулж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна.

Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс короновирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг тур хугацаанд зогсоохыг уриалж байна. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд  тухайн өвчний талаар холбогдох байгууллагуудаас өгч буй цаг үеийн мэдээллийг өдөр тутам хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.

Иймд Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.

  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
  • Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
  • Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
  • Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж