ТЦА: Ослын газраас зугтсан жолоочийг илрүүллээ | News.MN

ТЦА: Ослын газраас зугтсан жолоочийг илрүүллээ

ТЦА: Ослын газраас зугтсан жолоочийг илрүүллээ

ТЦА: Ослын газраас зугтсан жолоочийг илрүүллээ

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал хоёрдугаар сарын 24-ны 21.10 цагийн орчимд Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд улсын дугаар тодорхойгүй марк автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж, гэмтээн, хэргийн газрыг орхин явжээ. Улмаар явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан аж. Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд хэргийг газрыг орхиж явсан жолоочийг олж тогтоосон байна. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг хариуцлага тооцсон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгджээ.

Сануулахад, тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны  өглөөний 08.00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны  өглөөний 08.00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж,байна.

Иймд батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг анхааруулж байна. Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ккк 2020-02-25 103.212.117.212

Улсын дугаар хаяад зугтсан хүнийг илрүүлэхэд юу байхавдээ. ккк ха ха ха сүртэй ш дээ

Avatar

зочин 2020-02-25 202.9.46.152

"улсын дугаар тодорхойгүй марк автомашины". Ойлгож уншвал зүгээр сэн. Хэлгий мөртөө хэрүүлч гэдэг шиг. ккк

Avatar

Зочин 2020-02-25 66.181.161.93

Чадах чадахгүй юмнууд машин их барьж явна. Ялангуяа хүүхнүүд их осол гаргадаг. Айгаад сандраад л зугатсан байх л даа. Монголчууд аймхай, хар амиа л боддог зантай юм чинь. Хөдөөнийхөн хотыг дүүргэж, хүн бүр машин барьдагийг л цэгцэлмээр байгаа юм. Оркууд машин барьж чадахгүй товчоон дээр жолооч дууддаг нь нууц биш шүү дээ. Дайн болоход ч ингэж их хүн үхдэггүй л юм билээ

Avatar

huduu nutgaa hugjuuliye 2020-02-25 103.229.121.4

heden honog huduuniiho nutagaa yavtsan hot taiwan bn daa, huduuniihun odoo nutag ornoo hugjuulmeer yum, hotiin hugjil soyoliig nutagtaa heregjuulldee

Avatar

зочин 2020-02-25 202.55.188.87

Хөдөөний дугаартай автомашиныг дугаарын хязгаарлалттай замаар явахыг хоригловол таарна

Avatar

Зочин 2020-02-25 64.119.22.22

Mongolchuud hogiin shd, nohoi gulug hagas dairchaad ntr hayachaad yvsan bdag, hunii unergui pizdanuud

Avatar

Zochin 2020-02-25 202.55.188.43

Ийм хүний үнэргүй новшнуудыг зурагтай нь мэдээлж баймаар байна. Нийгмээрээ мэдэж аваг.

Avatar

Зочин 2020-02-25 66.181.186.36

yasan hog s***r ni geheeree hun dairchaad zugataadag baina daaa….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж