Богдхан уулын Дархан цаазат газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна | News.MN

Богдхан уулын Дархан цаазат газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Богдхан уулын Дархан цаазат газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Богдхан уулын Дархан цаазат газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, тус захиргааны хамт олон, бүрэлдэхүүнээрээ Хан-Уул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хоёрдугаар сарын 24-ний өглөөний 04.00 цагаас эхлэн ажиллаж байгаа аж.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А-88 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт хөл хорио тогтоосон тул 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Богдхан уулын дархан цаазат газарт аялал, амралт зугаалга, явган аялал хийхийг хориглосон. Тиймээс Жаргалант, Нүхт, Арцат, Хийморийн овоо, Зайсан, Залаат, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төр хурхын амуудаар хүн нэвтрүүлэх байхад хяналт тавин ажиллаж байгаа аж.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-02-25 202.179.31.64

"Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан" гэнээ УГ НЬ ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА гэмээр юм биш үү.

Avatar

гэртээ л байхаас 2020-02-25 202.179.26.139

Эрүүл агаарт явж байвал дархлаа сайжирнэ шүү дээ, тэгээд ч алхдаг хүмүүс чинь эрүүл хүмүүс байдаг юмбилээ

Avatar

Зочин 2020-02-25 64.119.17.11

Эрүүл агаарт явж байж дархлаагаа дэмжинэ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж