Covid-19: Халдварын тохиолдол 80 мянгад хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.25-нд нийтлэгдсэн

Covid-19: Халдварын тохиолдол 80 мянгад хүрлээ

Covid-19: Халдварын тохиолдол 80 мянгад хүрлээ

НЭМЭЛТ: Covid-19 вирусийн халдвар 37 улсад өнгөрсөн шөнө 883 тохиолдол шинээр бүртгэгдэн, нийт халдварын тохиолдол 80 мянга 88-д хүрлээ. Үүнээс халдварын тохиолдол:

  • БНХАУ-д өнгөрсөн шөнө 509 нэмэгдэж, нийт 77 мянга 659
  • БНСУ-д өнгөрсөн шөнө 231 нэмэгдэж, нийт 833
  • Diamond Princess хөлөг онгоцонд 691
  • Италид 72 нэмэгдэн, нийт 229
  • Японд 159
  • Сингапурт 90
  • Хонгконгод 81
  • Иранд 61
  • АНУ-д 53 болон бусад оронд тус, тус бүртгэгдээд байгаа бөгөөд 12 мянга 450 хүний биеийн байдал ноцтой хүнд байна.

Харин халдварын улмаас нас барсан хүний тоо 81-ээр нэмэгдэж, нийт 2699 болсны дотор:

  • БНХАУ-д 71 нэмэгдэж, 2633
  • БНСУ-д хоёр нэмэгдэж нийт найм
  • Италид дөрөв нэмэгдсэнээр долоо
  • Иранд дөрөв нэмэгдэж нийт 12
  • Хонгконгод хоёр
  • Diamond Princess онгоцонд гурав
  • Япон, Тайван, Франц, Филиппинд тус тус нэг хүн нас баржээ.

Мөн эдгэсэн хүний тоо 27 мянга 571 болжээ. Ийнхүү нийт эдгэсэн болон нас барсан хүний тоо 30 мянга 270 хүрсэнд одоогийн байдлаар халдвартай хүн 49 мянга 818 байна хэмээн үзэж болох юм.

Эх сурвалж: worldometers.info


ОХУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд: COVID-19-ийн вакцин гарган авсан

ОХУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Чжан Ханьхуэй COVID-19-ийн эсрэг вакциныг тус улсын эрдэмтэд гарган авсан талаарх мэдээллийг олон нийтэд өгчээ. Тэрбээр хэлэхдээ “Хятадын эрдэмтэд COIVD-19 –ийн эмчилгээнд эерэг үр нөлөөг үзүүлсэн вакциныг гарган авсан. Гэхдээ үүнийг улам сайжруулах шаардлагатай. Ойрын хугацаанд энэхүү тахал намжина гэдэгт итгэлтэй байна. Ихэнх хот, тосгонд сүүлийн 18 хоногт халдварын тохиолдол буурч байгаа нь ажиглагдсан. БНХАУ энэ тахлыг гуравдугаар сарын сүүл гэхэд бүрэн устгаж чадна” хэмээн Москвад суугаа БНХАУ-ын Элчин сайд хэлжээ.

Энэхүү тахлын дэгдэлтийг зогсоохын тулд дэлхийн улс орнууд бүхий л арга хэмжээг авч байна.

Тухайлбал Италийн Засгийн газар шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотой бүх сургуулийг хаах шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиуд хамрагдаж байна. Тус улсад 200 гаруй хүн халдвар авч, 4 хүн амиа алдаад байгаа билээ.

Мөн Австри Италиас ирэх галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоов. Тус галт тэргээр коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хоёр зорчигч ирсэн ажээ.

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт Иран улсад мөн бүртгэгдэж, ойролцоогоор 60 хүн халдвар авч, 12 хүн амь насаа алджээ. Улмаар Тажикистан, Оман болон Гүрж улс Ирантай харилцах агаарын тээврээ нөхцөл байдал хэвийн болтол зогсоох болсноо мэдэгдэв.

Наурызын баяр хаяанд ирсэн энэ үед Иранаас ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа тул Турк улс Ирантай хиллэдэг хилийн боомтоо хаав. Энэ төрлийн арга хэмжээг Пакистан, Армен мөн адил авч буйгаа мэдэгдэв.

Иорданы Засгийн газар Өмнөд Солонгос, Хятад болон Иранаас ирж буй өөрийн улсын иргэдээс бусад бүхий л зорчигчдыг нэвтрэхийг түр хугацаагаар хориглов. Харин өөрийн улсын иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлахаар болсон байна.

Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ойролцоогоор 8000 гаруй цэргийг хорио цээрийн дэглэмд оруулжээ. Тус улсад 11 цэрэг коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсны дараагаар дээрх шийдвэрт хүрчээ.

Харин Европын холбоо шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд 230 сая еврог нэмэлтээр хандивлаж буйгаа мэдэгдэв. Үүний 114 сая евро нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагад очих бол 15 сая евро нь гишүүн улсад, 100 сая евро нь вакцины судалгаанд, 3 сая евро нь хувийн хамгааллын хэрэгсэл бол иргэдийг шилжүүлэхэд зарцуулах юм байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж