АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр /2020.02.24/ Энэтхэг улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Түүнийг нисэх онгоцны буудал дээр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди угтан авчээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийг Мотера хэмээх цэнгэлдэхэд 100 мянган гаруй ард иргэд угтан авч 22 км урт дараалал үүсгэсэн байна. Дональд Трампыг цэнгэлдэх рүү ороход түүний хамгийн дуртай дуунуудын нэг Элтон Жоны дууг цэнгэлдэхийн чанга яригчаар явуулжээ.
Мөн тэрбээр Сабармати Ашрам хэмээх Махатма Гандигийн төрж, 13 жил амьдарсан Гужарат тосгоны нэгэн газраар зочилжээ. Дональд Трамп Ашрамын зочдын тэмдэглэлд "Миний найз гайхалтай найз ерөнхий сайд Моди чамд энэхүү гайхалтай аяллыг зохион байгуулсанд баярлалаа" хэмээн тэмдэглэжээ.
Дональд Трамп айлчлалынхаа үеэр "Энэтхэгийн хүмүүстэй хамт" хэмээн тодотгоод " Миний энд ирсэнд зориулан зохион байгуулсан арга хэмжээ нь Энэтхэгийн түүхэн дэх хамгийн том арга хэмжээ гэж би сонслоо. Олон сая хүн цугларсан байна. Үнэхээр урт аялал байлаа. Би ерөнхий сайд Модитой сайн харилцаатай. Тэр бол миний найз" хэмээжээ.
АНУ бол Энэтхэгийн худалдааны хамгийн том түнш бөгөөд 2018 оны байдлаар 142.6 тэрбум ам.долларын худалдаа наймаа хийжээ. Мөн энэ айлчлалын үеэр Энэтхэг улс батлан хамгаалахын салбартаа хөрөнгө оруулт хийж АНУ-аас 2.6 тэрбум ам.долларын үнэ бүхий MH-60R Seahawk болон AH-64E Apache хэмээх 30 ширхэг хамгаалалтын нисдэг тэрэг авах гэрээнд гарын үсэг зурах ажээ.
Холбоотой мэдээ