Дэлхий нийтээр коронавирусээр “амьсгалж” байгаа энэ үед монголчууд ч бас сонор сэрэмжтэй байх ёстой. Ялангуяа олон хүн цуглардаг бар, ресторанууд 00:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах журамтай.
Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хөл хорио тогтоож, үхлийн аюултай өвчнөөс хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлсээр байтал ашиг хонжоо хайсан хүмүүс эл журмыг огтхон ч хайхарсангүй. Саун массаж нэрийн дор охид, хүүхнүүд биеэ үнэлж, бар ресторанууд цаг хэтрүүлэн ажиллаж, нууцаар архи дамлан борлуулах зөрчил хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед ч гарсаар байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнгөрсөн баасан гаригийн /2020.02.21-22/ шилжих шөнө бар, ресторан, үйлчилгээний газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж буй эсхэд гэнэтийн шалгалт хийсэн юм. Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газарт насанд хүрээгүй нэг охин болон хоёр эмэгтэй биеэ үнэлж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан билээ.
САУН МАССАЖНЫ ГАЗАР НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛСЭН ҮҮ?
2020.02.21-22-нд шилжих шөнийн 00:10 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс: Саун массажны газарт биеэ үнэлсэн шалтгаанаар шалгагдаж буй 30 орчим насны эмэгтэй “Албадан хүчээр биш би сайн дураараа саун массажны газарт ажилладаг. Олсон ашгаа тухайн газрын эзэнтэйгээ 50, 50 хувиар хуваан авдаг. Гэр бүлийнхэн маань намайг энд ажиллаж байгааг мэдэхгүй. Гэхдээ одоо мэдчихлээ. Өмнө нь намайг угаалгын газар ажилладаг гэж боддог байсан. Энэ ажлыг болье гэж олон удаа бодож байсан” хэмээлээ. Тэр эмэгтэйн хамтаар биеэ үнэлж байсан гэх насанд хүрээгүй охин ярихыг хүсээгүй ч түүний хэлснээр саун массажны газарт ажиллаад удаагүй гэнэ.
Саун массажны газарт ажиллах нэрийдлээр биеэ үнэлж байсан эмэгтэй өөрийгөө хоолны захиалга хүргэж яваад баригдсан гэдгээ хэлж байв. Тэр эмэгтэйн хэлснээр “Саун массажны газарт чанасан толгой хүргэлтээр авчраад цагдаа нарт баригдчихлаа. Би биеэ үнэлдэггүй” гэсэн юм. Харин цагдаа нар бие үнэлж буй эмэгтэйчүүдийн хэрэглэдэг ердийн л нэг заль гэдгийг хэлж байлаа.
Дээрх эмэгтэйчүүдийн биеэ үнэлж байсан гэх саун массажны газарт очиход баргийн хүн олохооргүй, орон сууцны дунд нэр хаяггүй, гаднаас нь харахад өргөтгөл барилга угтлаа. Тус саун массажны газар нь нийтийн эзэмшлийн гурван өрөө байрыг олон тасалгаа болгон нарийн зохион байгуулалтайгаар өөрчилжээ. Үүдээр нь ороход л эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь элт. Нэг л хүн орж багтахаар мэт хаалгатай олон өрөө, хөглөрсөн гудас хөнжилнөөс гадна хулдаасаар бүрсэн банзан ор бүхий угаалгын өрөө зэргийг хөшгөөр далдалжээ. Энэ газрыг ажиллуулдаг эмэгтэй “Би нэг л жил саун массажны газрын үйл ажиллагаа эрхэлж байна. Би охидуудын биеийг үнэлүүлдэггүй. Нэг удаа массажинд оруулахад 40-50 мянган төгрөгийн л үнэтэй. Бэлгэвч яах гэж хадгалсныг мэдэхгүй” хэмээсэн. Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр тухайн эмэгтэй нь садар самуунд бусдыг уруу татсан хэргээр нэг бус удаа шалгагдаж байжээ.
















БУСДЫГ САДАР САМУУНД УРУУ ТАТСАН БОЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн хэсгийн байцаагч Б.БЯРААСАН:
-Цагдаагийн алба хаагчид тус саун массажны газарт өмнө нь шалгалтын ажиллагаа явуулж, дахин зөрчил гаргахгүй байхыг сануулж байсан. Шалгалтын арга хэмжээний хүрээнд зөрчил дахин давтагдаж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтаар гурван эмэгтэй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон төдийгүй сэжиг бүхий нөхцөл байдал илэрсэн. Шугам хоолойн хананы цаана бэлгэвч дүүрэн өрсөн байсныг бусад зүйлийн хамт хураан авлаа. Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлэхийг зохион байгуулах, орон байраар хангасан тохиолдолд буруутай этгээдийг 100 нэгжээр торгох хуулийн заалттай байсан бол одоо Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэлээ.
ХЭНЭГГҮЙ ЗАНГИЙН БАЛГААР БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛАХ УЧИРГҮЙ
Дараа нь 01:00 цагийн үед Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” ресторан ажиллаж байх үеэр орлоо. Цагдаагийн байгууллагаас тус газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчиж, шөнийн 00:00 цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн тул согтууруулах ундааг нь хураан авч, Зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авсан билээ. Тус газарт 30 орчим насны долоон эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэж, үйлчилгээний байгууллагын шаардлагыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлснээс ийнхүү тухайн байгууллага арга хэмжээ авхуулсан аж. Тэдний нэг болох иргэн Д нь ярихдаа “Рестораны зүгээс 23:30 цагт захиалга авахгүй, үүдээ хаана гэж олон удаа бидэнд сануулсан. Бид цагаа сунгаж, гарахгүй удсаар төвөг удлаа. Гэхдээ ямар олуулаа бөөнөөрөө цугласан биш дээ. Долуулаа л уулзаж ажил төрөл ярилцаж хамт сууцгаалаа. Ийм байхад юу гэж л коронавирус тусах билээ. Эрсдэл бага шүү дээ” хэмээв.
Мөн цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн юм.
Машиндаа 100 гаруй шил согтууруулах ундаа тээвэрлэж явсан иргэн хэлэхдээ “Танилаасаа шагийн архинаас их ашиг олж болно гэж сонссон болохоор хүнээс 400 мянган төгрөг зээлж бөөний төвөөс архи, пиво худалдан авч борлуулах гэж байгаад баригдчихлаа. Архи зарах гээд нэг л хонож байна” гэсэн юм. Шагийн наймаачдын хэлснээр гар дээрээс согтууруулах ундаа бусдад нууцаар зарах болсон нь ажил олдохгүй эсвэл богино хугацаанд мөнгөтэй болох зэрэг шалтгааныг хэлж байсан билээ.
Энэ мэтчилэн амар хялбар аргаар гар дээрээ байгаа хэдэн төгрөгөө өсгөчих хүн олширч, ашиг олохын төлөө төр засгийн шийдвэрийг ч үл хайхран өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулаад зогсохгүй үндэсний хэмжээнд ч яригдаж мэдэхээр асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
















иргэн 2020-02-24 64.119.21.153
Төр гэж байгаагийн хэрэг юу билээ ийм хэнэггүй иргэдээ дэглэх нь зөв. Хэтэрхий дураараа загнаж бусдыг аюулд учруулж байна. Үнэнчээр ажил хийж амьдрах нөхцөл монголд хангалттай байхад ийм заваан явдлаар мөнгө олохыг хичээж байгаа хүмүүс амьтан араатнаас өөрцгүй. Улс орноо хүн ардаа өөдрөг сайхан байлгахын тулд ийм хүмүүсийг хамгаалж болохгүй. Шөнийн баар цэнгээний газруудыг хаах хэрэгтэй, цаашид ч хэрэггүй.
зочин 2020-02-24 64.119.18.122
Шөнийн 00 цагт ресторан хаадаг нь маш зөв.Цаашид үүнийг бүрэн хэрэгжүүлэх нь зүйтэй.
Зочин 2020-02-24 202.126.89.60
Harin tiishde,yadaj 02 tsag bolgovol taarna. Uuriin 4 tsag hurtel arhidaad arai yuma. Tomchuud ni baar ajiluuldag bolood l iim huulitai dag
Зочин 2020-02-24 103.216.196.7
төрийнн 3өндөрлөг гэгч 800тэрбумын зээл авч өр тэглэж санал авна гэж мөнгөний ханшийг сарын дотор 30%р унагаж ядарсан ард түмний цалин тэтгэвэрийг цаас болгож байж ядарсаг бүхэнрүү дайрна _ энэ хүүхнүүд аргаа барсасн өлсөж үхэх гэсэн амьтад ш тээ хэзээ ч баян тарган дарга нарын хүүдүүд инг
Зочин 2020-02-24 192.82.78.43
За бүх юмыг төр засагтаа нялзаах дэмий биз, хүндээ бас байгаа шүү
Зочин 2020-02-24 99.224.38.212
37 tocko kino shig ue bn daa mongol ter ued ch odoo ch yag iim bga
Зочин 2020-02-24 192.82.70.199
ЗА БИ БУРУУ БИЧСЭН БОЛ УУЧИЛААРАЙ УУЧИЛАЛ ХҮСЭЖ БАЙНА.МУУ САНАА БАЙСАНГҮЙЭ САНАА ЗОВЖ САЙЖРУУЛАХ Л ГЭЖ ХӨНДСӨН ЮМ
Зочин 2020-02-24 202.179.24.194
Та нар тэгвэл ээж, эгч, охиноо бас я***н болгоорой.
Ajiglagch 2020-02-24 202.9.40.124
UB palace urd bairny podvold duuren biee unelegch,bgd-n tsagdaagiin hamgaalaltand bdag.
Зочин 2020-02-24 192.82.70.199
СУРВАЛЖИЛЖ БАЙГАА ХАНДЛАГАА Ч ГЭСЭН ӨӨРЧИЛӨӨ ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДСАН ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ БИШ НИЙГЭМШИЛ ЭРГЭЭД БИДНИЙ ҮР ХҮҮХЭДЭД МАШ ХОРТОЙ ДЭЛХИЙ ХӨГЖИЛД ХӨЛ НИЙЛҮҮЛЖ ХАМТ АЛХАХ СОЁЛ КОДД НИЙЦЭХГҮЙ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛӨӨ ТАНИН МЭДЭХ ТАЛААС ЗӨВЛӨХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААС НЬ ТҮЛХҮҮ АНХААРАА
Зочин 2020-02-24 192.82.70.199
ТЭГЭЭЛ НӨГӨӨ УЛИГ БОЛСОН ШАЛГАЖИЙН ГЭЭД БОЛСОН БОЛООГҮЙ ХҮН ЗУРАГ ХӨРӨГИЙ НЬ АВААД Л НААД АРГА БАРИЛАА ӨӨРЧИЛӨӨ ТЭР ГЕРМАНД ХУУЛЬЧИЛААД НЭЭЛТТЭЙ БОЛГООД ХҮНИЙ ЭРХИЙГ НЬ ХАНГААД ТАТВАРАА Ч АВААД УДАЖ БАЙНА БАХЬ БАЙДАГААРАА Л БАЙГААД БАЙХ ЮМ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХҮНД БИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭ БАЙДАГ НЬ ШИНЖЛЭХ УХААН НОТОЛСОН ЗАРЧИМИЙГ ДӨРӨӨЛЖ ХЯНАЛТАНДАА ДАРАМТАНДАА БАЙЛГАХ ГЭСЭН ХОРОН ТЕХНОЛОГИО ОДОО ЦЭГ ТАВЬ ХУУЛЬ БАТАЛДАГ НӨХДҮҮДЭЭ!!!
Чи эхнэрээ тэнд ажиллуул даа, ичихгүй бол. 2020-02-24 202.126.89.188
чиний хүссэнээр санал болгосны дагуу янхны газрыг албан ёсоор байгууллаа гэж бодъё.тэнд хэн ажиллах вэ? та эхнэрээ , ээжийгээ, охидоо, эгч эмэгтэй дүү нараа ажиллуулах уу? Чиний адын ёрын дур хүслийг хангахаар тэнд ядуу зүдүү амьдрахын эрхээр хөөрхий хэн нэгэн ядуу айлын охин тэнд ажиллах болж байна уу? Чи бодвол цэцэгнээс дэлгэрээгүй, эхээс төрсөн байх. Чиний хүссэнээр тачаадсанаар тэнд ажиллах хэн нэгэн эмэгтэй чиний эхнэр ээж, охид, эгч дүү нартай чинь адилхан эх хүн, бас эх болох хүмүүс шүү.
Зочин 2020-02-24 192.82.70.199
БИД БҮГД ЭЭЖ ДҮҮ ЭГЧДЭЭ ХАЙРТАЙ ЯВЦУУ УТГААР НЬ БИТГИЙ ХҮЛЭЭЖ АВАА БИ МӨН ЭЭЖЭЭС ТӨРСӨН .ГЭВЧ ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ЭНЭ ОРЧЛОНД ХҮН БОЛЖ ТӨРӨӨД ЯАЛТЧГҮЙ ЭСРЭГ ХҮЙСЭЭ ХАЙРЛАЖ ТААШААЛ АВДАГ БИОЛОГИЙН БҮТЭЭЛ БИЛЭЭ БИД .ЭНИЙГ БУРУУГААР ХӨГЖҮҮЛЖ БИДНИЙ ХАЙРТАЙ ЭГЧ ДҮҮ ЭЭЖ НАРЫГ МААНЬ ХҮЧЭЭР ХҮЧИРХИЙЛЭХ АЙМШИГТ ХЭРЭГ ЗӨНДӨӨ ГАРЖ БАЙНА.
Зочин 2020-02-24 192.82.70.199
ТЭГЭХЭЭР БИДНЭЭС ИЛҮҮ ХӨГЖИЛТЭЙ ОРОН УЛСЫН ТУРШЛАГЫГ АВБАЛ ЯАДАЖ БАГАСАХГҮЙ ЮМ БОЛОВУУ Л ГЭЖ БОДСОН ЮМ. БОДИТ АМЬДРАЛДЭЭР ДЭЭРХИ БИЕ ҮНЭЛЭЛТИЙГ ХОРИХ ТУСАМ ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ИХССЭН БАЙДАГ ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ АЖИЛ Ч БАЙДАГ.МЭДЭЭЖ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫГ ДОР ӨРГӨС АВСАН МЭТ ГЭМТ ХЭРЭГ БАЙХГҮЙ БОЛОХГҮЙ Л БАЙХ ГЭВЧ УЛИГ БОЛСОН ГАНЦ АРГА БАРИЛАА СОЛИХГҮЙ ХӨНДӨХГҮЙ БАЙВАЛ ХОР УРШИГ НЬ БҮҮР МУУДАХ БОЛОВУУ Л ГЭЖ БОДОВ.
Зочин 2020-02-24 192.82.70.199
БИДНЭЭС ХӨГЖИЛ ТЭЙ УЛСЫН АРГА БАРИЛЫГ ХӨНДӨЖ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХОР УРШИГ НЬ БАГАСАХ БОЛОВУУ Л ГЭЖ БОДОВ.
И 2020-02-24 103.26.193.103
я***н байх хүний эрх гэж байдаг юм байх даа?
Зочин 2020-02-24 45.56.141.76
Christiin sum khiiduudiig tsooloochee. Moon nereer bodol ni tolovshogui khunuusiig uruu tataad tolgoig no erguulj baina. Say Solongost coronavirusiin taliig ni tiim ul butekh sumiin mulguu itgegchid burduulj baina. Nasanbayar metiin bolovsroliin yamaar togloson yu ch khiikhees butsakhgui khunuusiig gar kholoo bolgocon ulsiig suitgekh argaa kheregjuuldeg
Зочин 2020-02-24 64.119.27.121
bichilin 13r bairni hajuud baidag togloomin tuv shunujinguu ajillaal baihin
Will Smith 2020-02-24 103.9.90.3
Тэгээд яадгийн. Үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс биш үйлчлүүлээд байгаа үмбүүнүүдээ далд оруул. Нээх эвэртэй туулай үзсэн юм шиг сүр болцгоодоггийн. Хэзээ энэ коммунист арга барилаасаа салахын бэ?
яг үнэн. 2020-02-24 202.126.89.188
биеийг нь үнэлж худалдан авах эрчүүдйинх нь эрэлт байгаа цагт биеэ үнэлж мөнгө олох хүүхнүүдийн нийлүүлэлт тасрахгүй. Одоо боллоо.Болиоч ээ. 30 жил с***р самуунтай ингэж хэдэн биеэ үнэлэгчийг барьж тавьж байснаараа бууруулж чадсан уу? Чадаагүй шүү дээ. Харин ч улам далд зохион байгуулалтанд оруулсан.Хэрвээ үнэхээр с***р самууныг байхгүй болгоё гэвэл амьдрахын эрхээр буруу замаар орсон биеэ үнэлэгчийг бус, биеийг нь үнэлж авч байгаа зөвхөн эрчүүдийг нь л шийтгэ.тэр цагт энэ явдал өөрөө аяндаа алг
Зочин 2020-02-24 202.126.89.9
Байрыг нь хурааж улсын орлого болговол таарна.
Зочин 2020-02-24 202.126.89.188
чиний гэрт л байгуулаагүй бол чамд ямар хамаатай юм.
Зочин 2020-02-24 202.21.108.34
Хууль дэндүү сул бна
Zochin 2020-02-24 192.82.75.222
Эдгээр газруудыг хаагаачээ мөн гадны сүмүүдиин үил ажилгааг зогсоогооч.
Зочин 2020-02-24 202.9.40.96
Онцгой дэглэмтэй үед хууль хатуу байх ёстой
хэцэс 2020-02-24 202.9.46.55
яг биеэ үнэлээд сэксдэж байхад нь бариагүй бол ингэж хүний эрхэнд хардаж зарлаж болдог хэрэг үү?
Тэгээд бүр зурагтай нь шүү. Энэ ёс бус үйлдэлийн чинь цаана энэ хүний аж амьдрал, нэр төх, нэр хүнд гэж юм бий шүү цагдаагаар далайлгаж зураг авдаг сэтгүүч нэртэн гуай.
Зочин 2020-02-24 202.126.89.188
энэ сэтгүүлч өөрөө матар гэхэд матрын заяа гомдмоор царай муутай амьтан болохоор өөрийг нь тоох залуу олдохгүй байгаа бйах.
зочин 2020-02-24 103.229.122.226
Энэ сэтгэгдэл бичсэн нөхдүүдийг хардаа Хүн чанар ёс зүй соёл гэдгийг баастайгаа хутгацан Зэрлэг хүй нэгдлийн үёд л ийм амьтад амьдарч байсан б**х Яаж хүний амнаас с***р самууныг магтсан ийм үг хэллэг багтдаж гардаг байна аа Бас үүнийгээ Коммунизмтэй холбож томроод байгаа Юу ч мэдэхгүй мал байж Ёстой бүх нийтээрээ жигшмээр
Н 2020-02-24 202.9.46.60
Цагаан сар болох гээд мөнгө хэрэг болж дээ манай нөхдүүдэд
Зочин 2020-02-24 59.153.112.193
PC тоглоомын газруудаа шалгарчээ нууцаар хоногоор ажиллаад л байнашдээ. Миний мэдэхийн 11-р хорооллын bet, замын эсрэг талын СU дээр байдаг тоглоомын газрууд камераа харж байгаад л хүмүүс хонуулаад байналээ
zochin 2020-02-24 43.242.243.61
NAADUULAA KHOID SOLONGOS SHIG KORONA TARAAKH GEJ OROLDSON GEED BUUDCHIKHAACH,
Зочин 2020-02-24 202.126.89.188
Эднийг бус чамд наад үгийг зааж өгсөн авлигачдыг л буудмаар байна.
Will Smith 2020-02-24 192.82.93.3
Чи хойд со шиг дэглэмийг хүсээд байгаа юм уу тэй? Хувьсгал гаргаад Монголыг буцаагаад социалист болгоод чиний үг үйлдэл болгоныг чинь хянадаг, цагддаг болоод ирэхээр чи муу л***р хамгийн түрүүнд энэ нийгэм болохгүй байна, таалагдахгүй байна гэж хуцах байсан байхдаа тэй? Чиний охин чинь я***н болох болтугай гэж ерөөе…
Зочин 2020-02-24 64.119.22.22
Sejigiin oi gutmaar hog shaarnuud
Uu 2020-02-24 202.126.89.243
Xaa saigui tsag xetruuleed l ajillaad bgaa odo l nev shalgaj bgaamuu? Bituu bnleeshdee baar sav yalanguyaa karaokenuud.
Зочин 2020-02-24 103.212.117.248
Масктай янхандахад зөвшөөрнө
Зочин 2020-02-24 66.181.183.237
Солиотой аан кк