Барселона баг шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Барселона баг шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдана

Барселона баг шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдана

Европын хөлбөмбөгийн холбооноос  жил бүр зохион байгуулдаг клубуудын түвшний хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд энэ долоо хоногт явагдах билээ.

Энэ долоо хоногийн онцлох тоглолт Италийн Неаполь хотод талбайн эзэн Наполи болон Испанийн Барселона багуудын хооронд явагдана. Тэгвэл өнөөдөр Барселона баг Италид газардах бөгөөд шууд шинэ коронавирусийн шинжилгээ хийлгэх гэнэ. Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн хойд хэсгийн хотуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, одоогийн байдлаар 152 хүн халдвартай хэмээн бүртгэгдээд байна.

Үүнээс гадна өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн дөрвөн тоглолт вирусийн тархалтийн улмаас хойшлогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж