Дэлхийн 15 улс БНСУ-ын иргэн эсвэл Солонгос улсад байсан хүмүүсийг хяналтанд авах эсвэл өөрсдийн нутаг дэвсгэрт оруулахгүй байхаа зарлалаа. Сүүлийн хэд хоног БНСУ-д covid-19 буюу шинэ коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир энэхүү арга хэмжээг авч байгаа юм байна.
Өмнөд Солонгосын гадаад харилцааны яамны мэдээлж буйгаар Израил, Йордан, Бахрейн, Кирибати, Самоа болон Америкийн Самао зэрэг зургаан улс сүүлийн 14 хоногийн турш Өмнөд Солонгос улсад байсан хүмүүсийг хүлээн авахгүй ба хэрвээ шаардлагатай гэж үзвэл халдвар тархаагүй өөр улсад 14 хоног байлгаж, шинжилгээ хийлгэсний дараа нутагтаа нэвтрүүлнэ хэмээжээ. Харин Их Британи, Макао, Туркменистан, Казахстан, Оман, Бруней, Катар, Этиоп, Уганда зэрэг есөн улс Өмнөд Солонгосоос ирж буй зорчигчдыг тусгаарлаж, эрүүл мэндийн шинжилгээ хийсний дараа нутагтаа нэвтрүүлнэ хэмээжээ.
Мөн АНУ болон Тайван зэрэг улсууд ард иргэддээ Солонгос улс руу явахдаа өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ