Хандив цуглуулж, урсгал засвар хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Хандив цуглуулж, урсгал засвар хийжээ

Улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ойг угтах хүрээнд зохион байгуулж буй “Улсын бүртгэлийн байгууллагын нэрэмжит туг” Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт өнгөрсөн аравдугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл /11.03/ аялав. Нэрэмжит туг аяны хүрээнд тус газрын хамт олон “Нэг өдрийн цалинг бүртгэлийн байгууллагадаа, нэг өдрийн ажлыг иргэддээ” уриатайгаар олон бүтээлч ажлыг зохион байгуулжээ.

Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын 33 албан хаагч  нэг өдрийнхөө цалин нийт 924 мянган төгрөгийн хандив цуглуулж, үйлчилгээний байрны хана, таазыг будаж засварлахаас гадна дотор, гадна их цэвэрлэгээ хийсэн байна. Мөн бүртгэлийн байгууллагын түүхэн үйл явдал, хөгжил дэвшлийг  иргэд болон албан хаагчдад таниулах, сурталчлах зорилгоор “Баримт бичгийн түүхэн үзэсгэлэн”-г Гадаад паспортын үйлчилгээний зааланд гаргаж, тус газрын дарга Д.Энхцэцэг үзмэрийн талаар иргэд, олон нийтэд тайлбарлаж сонирхууллаа. Түүнчлэн энэ үеэр үйлчилгээний танхимд хавтгай дэлгэцтэй, том зурагт байршуулан Монгол бичгийн нэрийн сангийн програмыг танилцуулсан байна.  Иргэдийн хувьд өөрийн нэрээ бичиж, програмаар хайлт хийснээр Монгол бичгийн нэрийн санд хэрхэн бичигдсэнийг харж,  сонирхож байв. Дээрх хандивын үйл ажиллагаа нь “Үндэсний өгөх өдөр”-ийн үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой болсон юм.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж