Монголчуудын хариуцлагатай байх үе эхэлж байна! | News.MN

Монголчуудын хариуцлагатай байх үе эхэлж байна!

Монголчуудын хариуцлагатай байх үе эхэлж байна!

Монголчуудын хариуцлагатай байх үе эхэлж байна!

2020.02.24 09.00 цаг

  • Хөдөө суух нагацтайгаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр холбогдов. Түүний хувьд нас өндөр учир шинийн нэгэнд зочин ихтэй байдаг. Харин энэ жил Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас цахимаар мэнд мэдэхээр холбогдсон нь энэ. Утсаар залгаж, амар мэндийг нь эрээд, хол ойрын сонин дуулав. “Хөдөөгүүр бол золголт өргөн болж байна, манайд ч  одоо зочинтой байна, удахгүй бас хэд хэдэн зочид ирэх гэнэ, зээ охиноороо гал тогоогоо бариулаад зав муутай суугаагаа дуулгаж” бидний яриа өндөрлөв.

2020.02.24 09.40 цаг

  • Мөн л хөдөө мал маллан амьдардаг хамаатны мэндийг цахимаар мэдэхээр утас цохив. Түүний хувьд хоёр хүүхэдтэйгээ айл хэсч яваа учир утасны сүлжээ нь муу, хам хум ярилцаад өнгөрөв. Ямар ч гэсэн тэднийх Цагаан сараа тэмдэглэж, айл хэсч яваа бололтой.

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй “Covid-19”/шинэ коронавирус/-ын халдвар монголчуудыг “айлгахгүй” байгаа бололтой хэмээн бодогдов. Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж ямар том эрсдэл учирдгийг БНСУ-ын жишээнээс харж болохоор байна. Тус улсад өнөөдөр халдвар авсан хүний тоо 763-т хүрчээ. Цаашид энэ тоо цаг минутаар хурдацтай нэмэгдэж, удахгүй 1200 хүрэх төлөвтэй байгааг албаныхан нь онцолжээ. Анхны халдвар тээгч нь шинжилгээ өгөхгүй зөрүүдэлж, олон газраар явсан учраас ийнхүү халдвар богино хугацаанд тархсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Яг энэ өдрүүдэд Монгол Улсад Цагаан сарын баярын өдрүүд үргэлжилж байна. Хэдийгээр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ч иргэд дээлээ өмсөөд, машинаа хөлөглөн хаа сайгүй золголт хийсээр байна. Ялангуяа БНСУ-аас ирсэн иргэд хөдөө явах, айл хэсч эрсдэл учруулж байгааг албаныхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм. Угтаа бол БНСУ-аас ирсэн иргэд өөрсдийгөө 14 хоног хорионд оруулж, маскаа хэрэглэж, хариуцлагатай байх үүрэгтэй. Гэвч ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Цагаан сарын өдрүүдэд эхэлж байна. Хөдөлгөөнийг тусгаарласан шийдвэрүүд онож гарсан, үүнийг иргэд биелүүлэх шаардлагатай. Өөрийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаална гэсэн үг тул гаргасан зөвлөмжүүдийг биелүүлээрэй. Хариуцлагатай байх ид үе эхэлж байна. Өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байсныг иргэд шүүмжилж байсан. Шийдвэрүүд гарсан байтал хөл хөдөлгөөн ихтэй байх нь хохирол авчирна. Нэг хүний аюул улс оронд ямар их хөнөөл тарьж байгаагаас харж байгаа байх. Баяраа голлож биш, хариуцлагатай үеэ голлох хэрэгтэй байна” гэдгийг сануулав. Өмнө нь Баян-Өлгий аймгийн иргэн БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчоод Монголд орж ирсэн хойноо таван ч аймаг дамнан зорчиж, түүний араас эрүүл мэндийн салбарынхан мөрдөн мөшгөхөөс аргагүйд хүрсэн бол хил хааж, хориг тавьсаар байхад Гашуун сухайтын боомтоор дамжин хил даваад, буцаж Монголд орж ирсэн хойноо Завхан аймаг руу явж, халуурахаараа эмнэлэгт хандан тусгаарлагдсан жишээ ч бас бий. Амь нас чухал гэдгийг ухамсарладаг бол тэд эрсдэлтэй бүсээр зорччихоод 40 хүнтэй автобусаар явж, бусдыг эрсдэлд оруулан, араасаа асуудал дагуулахааргүй л байлаа. Нэг хүний ард эрүүл мэндийн салбар системээрээ цаг наргүй ажиллаж, өдий төдий зардал чирэгдэл учруулдаг гэдгийг мэддэг үү.

“Covid-19” зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байгааг албаныхан хэлж буй. Зөвхөн өмнөд хөршөөс орж ирэх иргэд, зөөвөрлөгдөх эрсдэлтэй байсан бол одоо монголчуудын хамгийн их зорчиж, ажиллаж, амьдардаг БНСУ энэ эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учраас бид аюулын харангын өмнө зогсч байна гэсэн үг.  Хэрэв бид нэг л алдвал, нэг л хүн хариуцлага алдвал гуравхан сая хүн амтай, түүнийх нь 60 хувь нь нийслэлдээ төвлөрч амьдарч байгаа монголчууд тахалд “нэрвэгдэх” эрсдэлийн өмнө зогсч байна. Аюулт тахлаас сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн салбар, онцгой, хил гааль чадлаараа л зүтгэцгээж байна. Цаг наргүй, гэр бүлгүй мэт энэ хэдэн өдрүүдийг туулж байна. Хэдий тэд өдөр шөнөгүй нойроо хугаслан зүтгэж байгаа ч иргэд эрсдэл бүрээс өөрийгөө хамгаалах л арга хэмжээ авахгүй бол зөвхөн тэдэнд бүгдийг даатгаад илрүүлэх ёстой, эмчлэх ёстой, хэд хоног хорьдог юм бэ гээд хүн бүр өөр, өөрийнхөөрөө аашилбал горим алдагдана.

Эрүүл мэндийн яам, эмч нар иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэсээр байгаа. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд нийслэлээс гарах хөдөлгөөний хааж, эрүүл мэндийн байгууллага шуурхай болон бусад холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Одоо бидэн зөвхөн иргэний, хувь хүний хариуцлага, ухамсар маш чухал хэрэгтэй байна. Бид БНСУ-д халдвар тараасан иргэн шиг хариуцлага алдахгүйн тулд, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө яг одоо ХАРИУЦЛАГАТАЙ байж, аюулт тахлыг бид хамтдаа сөрж чадна.

Бид одоо л хэн хэн нь хариуцлагатай байх үе ирж байна, монголчууд нийтээрээ нэгнийхээ, нэг нь нийтийнхээ төлөө хариуцлагатай байх цаг энэ мөчид л ирж байна. Уламжлал, ёс жаягаа хүндэтгэх ч нэг удаадаа тэвчээд өнгөрөх ухамсар монголчуудад бийг сануулая.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-24 66.181.161.90

Улс орон даяар онц байдал зарлана гэдэг нь улс орон, нийтийн эрх ашгийн төлөө таны ямар ч эрх хязгаарлагдана гэсэн үг!!! Өөрөөр хэлбэл ийм үед шаардлагатай гэвэл таныг буудаад алчих нтр бол энүүхэнд гэж ойлго.

Avatar

иргэн 2020-02-24 66.181.177.97

Дэлхийн хүн амын 70 хувьд халдварлана гэнээ Гарвардын сургуулийн эрдэмтэн интернэтэд бичсэн байна.

Avatar

zochin 2020-02-24 172.58.188.104

Mongol shig yduu buurai orond tarhval,bugd duusah ayultai shuu,anhaar!

Avatar

Зочин 2020-02-24 103.26.194.93

Золголт хийгээд айл хэсэж байгаа хүмүүс үнэхээр ухамсаргүй бас ямар их эрсдэл дагуулж байгаагаа ойлгохгүй байна. Нэг мөсөн золголт хийхийг хорих байсан юм. Айл хэсээд байгаа хүмүүс хэрэв өөрсөд нь энэ тахал нүүр тулвал юу гэж Төр засагруугаа дайрах бол. Анхааруулаад бхйхад . Ийм юмнуудаас болоод ямар их асуудал үүсэх байх гэхээс санаа зовж байна.Ийм хэнэггүй оркуудыг шийтгэх ёстой. Хүний амь нас эрүүл мэнд яригдаж байна.

Avatar

Иргэн 2020-02-24 66.181.191.16

Электорат хөдөлгөөнийг дэмжье

Avatar

Зочин 2020-02-24 202.9.46.12

domboot

Avatar

Зочин 2020-02-24 64.119.16.189

jujigchin hoshin shog Odnoo, hoshin shog Onon nar GOVID 40 virus 40 surguuliin 120 huuhded albaar haldaasan shde. hohirol nehjina. delhiin eruul mendiin baiguulga ene hoshin shog Odonchimeg mash olon aild iim GOVID 40 Govid 23 virus haldaasan reket shde.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-02-24 139.5.218.226

Зөрчил гаргасан хүмүүсийг овог нэрээр нь нийтэд мэдээлж тэднээс сэрэмжлүүлэх зүйтэй биш үү? Онгоцны буудлаас хүмүүс бултаж гарчихаад байгаа юм биш байгаа даа? Хатуу дэгтэй байх нь дээр ээ. Хууль цааз нь байдаг бол заасан дагуу нь шийтгэж гэсгээх нь ч зөв шүү. Бие нь өвдөхгүй байхаар зарим хүн өөрийгөө халдваргүй гэж назгайрч мэднэ.

Avatar

Tttt 2020-02-24 202.179.27.127

Hotod hul horoichee ugluunuus avaad zolgolt yavahdaj bna zamaar duuren mashin

Avatar

Зочин 2020-02-24 202.21.108.195

Маргаашнаас цагдаагын бие бүрэлдэхүүнийг ажиллуулахгүй бол гэр хороолол ч гэлтгүй байруудаар ч айлчлал, хэсэлт гаарахнээ. Нийтээр нь хориглоод айлд нь оруулахгүй буцаагаад баймаар байна. Маргааш эцэг эхтэйгээ золгодог хүн үлдэхгүй зөвхөн ах дүү хамаатны улсууд хэснэ.

Avatar

Zochin 2020-02-24 69.158.246.206

Buud

Avatar

Zochin 2020-02-24 69.158.246.206

Xaa

Avatar

Zovhin 2020-02-24 66.181.161.94

Bid Chanda Davj garna gex yum chi yugaaraa davax yum Demi chalchixaa boli maskaa Zyy .garaa Ugaa

Avatar

ORK 2020-02-24 124.87.179.73

Huduunii har haltar, erguu, ork, gajig, dunkuu p.izdakuudaa ail hesehgui, zolgolt hiihgui, tsagaan sar temdeglehgui bj chadahgui bna uu har lalaruudaa, archaagui, zayagui, bertegchin, amia bodson, huvia hicheesen har adgiin s***r l*****n, novshiin, p.izdakuud ve!!!!!…..

Avatar

bis chadna 2020-02-24 103.229.120.166

bid davj garna 89895730

Avatar

master 2020-02-24 103.229.120.166

ta tar 5 han minietiin daraa ch tus xh megedgyu sh dee maskaa zuu biitgii narzagaaxh 89895730

Avatar

Зочин 2020-02-24 202.9.47.40

Солонгосоос ирж байгаа хүмүүсийг яах вэ тэднийг халдвар тараахгүй гэсэн баталгааг УОК өгч чадахгүй байж яагаад оруулаад байгаа юм бэ. Тэднийг оруулж байгаа юм бол нууц үеийг дуустал хөл хорих хэрнгтэй шүү дээ

Avatar

master 2020-02-24 103.229.120.166

hugiin nocbnuud aa eruul mend erhen chuhl

Avatar

Баатар 2020-02-24 192.82.74.146

Манайханы авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үнэндээ жулдаад байна.Эрүүл мэндиын салбарын сайд Сарангэрэл, Онцгойн саыд Энхтүвшин нарыг даруй солих хэрэгтэй байна

Avatar

Ganaa 2020-02-24 85.49.124.54

Odoo oroitson bolov uu. 7 honogiin daráa zahaasaa avahuulaad uvduud ehelne. Tegehed shine de el umsuj hvvhed shuuhdaa daguulaad ail heseed bsan huldvv naryg wu gej hadhgirahyg harnaa. Ednii gaigaar olon saihan hvmvvs tsaash harnaa. Yamar huldvv erunhiilugch erunhii said taigaa ta nar harj bna uu?

Avatar

Зочин 2020-02-24 202.9.40.32

Амны билэгээс ашдын билэг! Ядаж амаараа ингэж ярихгүй байя! Ухамсаргүй хүмүүс ухамсарласан ч, ухамсарлаагүй ч хохирол нь хэнийг ч ялгахгүй учраас Бурханд залбирч, хамгаалалтыг гуйя!

Avatar

Зочин 2020-02-24 182.160.0.124

Naad uwchiniig chin tooj baigaa hun baigaa ymuu goyj gangalaad ail ail heseed amnii maskggui humuus Mar Mar ineegeed ywj bai'dag

Avatar

Зочин 2020-02-24 202.21.108.195

Хотын хөдөөнийхөн, гэр хорооллынхон жаахан ухамсартай баймаар бнаа.

Avatar

МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 2020-02-24 192.82.76.170

ХҮЖ ДЭЛХИЙ АМГАЛАН БАЙГ, ХҮН БҮХЭН ИНЭЭЖ БАЙГ ЭЭ

Avatar

Зочин 2020-02-24 85.49.124.54

Vher

Avatar

Зочин 2020-02-24 66.181.178.119

h** hotod bugat hot bayan tal serleg nuur hotuudad ardiin boslogo boljino zaluusaa CCTV uzerei

Avatar

зочин 2020-02-24 103.229.122.226

Золголт үргэлжлээд хүмүүс айл хэсээд шинэлэлт зогсохгүй нь ээ ҮҮнийг хязгаарласан нэмэгдэл арга хэмжээ авья

Avatar

Зочин 2020-02-24 103.26.194.93

Өөрсөддөө байтугай хүүхдүүддээ ч маск зүүлгээгүй айл хэсч явах хүмүүстэй нилээн таарч байна. Эрүүл мэндийн салбарын бид өндөржүүлсэн байдалд ажиллаж байхад, сануулж хэлсээр байхад золголт хийгээд гэр бүлээрээ олноороо явж байгаа тахал тарагчдийг яах вэ!!!

Avatar

Зочин 2020-02-24 103.229.121.185

Хотыхон шийдвэрийг сайн дагаж харин хөдөөнийхөн маань айл хэсээд шинэлж байгаа сурагттай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж