Орон нутгийн замд ноцтой осол гарч жолооч нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд ноцтой осол гарч жолооч нь нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч жолооч нь нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч, жолооч нь амь насаа алдаж, хоёр хүн гэмтжээ. Улаанбаатар хотоос баруун чиглэлд зорчиж явсан "Toyota Prius" маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн "Баянхошуу" гэх газарт осолдсон хэрэг өчигдөр /2020.02.23/ гарсан байна.

Тухайн иргэд нь Улаанбаатар хотоос гарахдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох байгууллагаас орон нутагт зорчих зөвшөөрөлтэй явж байсан аж.  Хэдийгээр орон нутаг болон нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний өчигдрөөс эхлээд хорисон байгаа ч орон нутгийн замд явж байгаа, мөн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөндөө хууль, дүрмийн дагуу оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж