Х.Баттулга: Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна | News.MN

Х.Баттулга: Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна

Х.Баттулга: Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна

Х.Баттулга: Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МЭНДЧИЛГЭЭНД:

“Амархан сайн байцгаана уу, монголчууд аа

Ахмад настан буурлууд минь тавтай сайхан хаваржиж байна уу?

Монгол сайхан уламжлалаараа та бүхний амар амгаланг айлтгаж “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье!

“Өвчингүй бол жаргал” хэмээх өвгөдийн сайхан сургаал байдаг.

Эрхэм дээд баялаг болох эрүүл мэндээ хайрлан хамгаалж, азай буурлууд, алдрай үрсээ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд энэ цагаан сараар биечлэн золгохгүй байхыг төр засгаас уриалж, нийтийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг монголчууд маань уужим сэтгэлээр ухамсарлан ойлгож, уриалан дэмжиж байгаад талархалтай байна.

Ахмад буурлууд аа!

Монголын төр настан буурлуудаа халамжлан тэтгэх нандин уламжлалаа умарталгүй, хичээн гүйцэлдүүлэхээр чармайн ажиллаж байгаа. Саяхан батлагдсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль бол үүний тодхон илэрхийлэл бөгөөд дараа дараагийн шат дараалсан арга хэмжээний зөвхөн эхлэл юм. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэгчлэн Монгол түмэн бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг ам цагаан хулгана жилийн эхэнд авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ura 2020-02-24 64.119.18.216

JINHENE MONGOL HUN,ENE HUNII GARGAJ BUI BODLOGO SHIIDVER TSAANAASAA,CHIN SETGELEESEE MONGOLOO GESEN UNER HANHALJ BDAG,elbeg shig huuramch dur esgesen bish

Avatar

Зочин 2020-02-24 99.224.38.212

ene zun songuuli naadam bolohgui bolloo doo

Avatar

Зочин 2020-02-24 72.196.192.250

Hutsdag haltar jonhuuni tairdas hol ochij hutsaarai!

Avatar

Ard 2020-02-24 103.229.121.152

Mongoliig horlogch orosiin buunii nohoi ogtsorch shorond oroh boltugai! shine zaluu ue garch irj Mongol turiig tseverleh bno!!!

Avatar

zochin 2020-02-24 49.0.212.84

Tor maani zov shiidver gargaj bhad tumen olon ni dagalgui yahav. Bayarlalaa.

Avatar

mongol 2020-02-24 103.26.195.135

ta itgej bolno bid hicheenee,2020 on taniig bolon mongoliig maani zaya buyn ni tushig.

Avatar

Зочин 2020-02-24 66.181.178.119

h** Hot bugat hot bayan nuur, tsenher nuur hotuudad ardiin hodolgoon boslogo boljino. 23 ehelsen boslogo mash shiruun ornoltei boljino. ard tumen tatbar baga bolgo, hool hunsni gachigdal, hool huns undur unetei baina geel buhimdaad jagsaad boslogo boljee

Avatar

Bulgan. aimag ondor nastan 2020-02-24 202.55.188.92

Bayrlalaa eronhiilogchdoo ene. Jil. Tsagaan sariig. Orgui. Tetgeweree buren awch shinellee gereesee. garaagui for zasgiinhaa. Shiidweriig huntetgeh bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж