Гэр хорооллыг чиглэсэн урсгал тасарч, замын хөдөлгөөн ачаалалгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг чиглэсэн урсгал тасарч, замын хөдөлгөөн ачаалалгүй байна

Гэр хорооллыг чиглэсэн урсгал тасарч, замын хөдөлгөөн ачаалалгүй байна

Хөл хорио тогтоож, хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос замын хөдөлгөөний шуурхай төвд ажиллаж байна. Шуурхай удирдлагын төвд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл бага бүртгэгдснийг мэдээллээ. Мөн орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих иргэдийн хөл хөдөлгөөн бага, гомдол мэдээлэл ирээгүй, мэдээлэл маш сайн авсныг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар найман чиглэлд нийтийн тээврийн 26 автобус төрийн алба хаагчдад үйлчилж байна. Тухайн автобусанд алба хаагчид зорчихдоо ажлын үнэмлэхээ үзүүлж, үйлчлүүлэх юм.

Тайлбар: Төрийн албан хаагчдад үйлчилж буй автобусны маршрут

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар автобусны хөдөлгөөн зогсоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 100 гаруй хяналтын камер замын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байгаа юм.

Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.БАТБОЛД:  

-Улаанбаатар хотод замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах 38 камер, зөрчил илрүүлэгч 72 камер ажиллаж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад цагаан сараар  замын хөдөлгөөний нөхцөл байдал хэвийн байна. Зам сийрэг байна. Хаагдсан замууд руу зорчих, гомдол мэдээлэл ирсэнгүй. Гэр хорооллуудын чиглэл замын хөдөлгөөнгүй байдал ажиглагдаж байна. Иргэд төрөөс гаргасан шийдвэрийг маш сайн дагаж байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.ОТГОНСҮХ:

-Нийт иргэдээ сар шинийн мэнд дэвшүүлье. Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд дөрвөн хоног ажиллана. Энэ жил замын ачаалал бага байна. Төрөөс гаргаж буй шийдвэрүүдийг иргэд хэрэгжүүлж буй сайхан мэдээтэй сар шинээ угтаж байна.  Улаанбаатар хотод баярын өдрүүдээр 6700 төрийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд, эргүүлээр ажиллаж байна.Цахимаар золгоцгооё. Хотол төгс хэмээх хулгана жилдээ та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж